A PHP Error was encountered

Severity: Warning

Message: fopen(/var/cpanel/php/sessions/ea-php71/ci_session7f6c0bb1dde75a6a142462c9b575fde1d335071b): failed to open stream: Disk quota exceeded

Filename: drivers/Session_files_driver.php

Line Number: 177

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_start(): Failed to read session data: user (path: /var/cpanel/php/sessions/ea-php71)

Filename: Session/Session.php

Line Number: 137

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ӨНӨРБАЯР ЖАРГАЛАНТ, ЧИГЭСТЭЙ БАГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙВ
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ӨНӨРБАЯР ЖАРГАЛАНТ, ЧИГЭСТЭЙ БАГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙВ
712 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Засаг дарга Г.Өнөрбаяр 2024 оны орон нутгийн хөгжлийн сан, улсын төсвийн дэмжлэгээр аймаг орон нутагтаа ямар бүтээн байгуулалт, тохижилтын ажлууд хийх талаар иргэдийнхээ саналыг авч, хөгжлийн төлөвлөгөөндөө тусгахаар ажиллаж байна. Тиймээс Улиастай хотын иргэдийн саналыг сонсох ээлжит уулзалтаа Жаргалант Чигэстэй багийн иргэдтэй хийж, тэдний санал хүсэлтийг сонслоо.

Иргэд Жаргалант багийн гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулах, багуудын камержилт, гэрэлтүүлгийг нэмэх, явган болон дугуйн замууд хийх, нохой устгалын асуудал, автобусыг тогтмол явуулдаг болох, голын ай сав дагуух замбараагүй газар олголт, ахмадуудын сувилал, эмийн хөнгөлөлт, өрхийн эмнэлгийн байнгын ажиллагаа, үнийн өсөлт зэрэг асуудлуудаар санал хүсэлт гаргав.

Мөн Засаг дарга Г.Өнөрбаяр Жавхлант цогцолбор сургууль, сургуулийн дэргэдэх 100 хүүхдийн дотуур байрны үйл ажиллагаатай танилцлаа.

2023-11-26 00:00:00