Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
“ЕБС-ийн суралцагчдийн нэг өдөр арга хэмжээ Завхан аймаг дахь Политехник коллеж дээр боллоо.

Тус арга хэмжээнд ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Гүрсэд, GIZ төслийн хөгжлийн зөвлөх Кнүт Боннеман мөн гурван сургуулийн 106 сурагч, багш, нийгмийн ажилтнууд оролцлоо.ЕБС-ийн сурагчдийн нэг өдөр арга хэмжээнд анхны зочин сурагчаар оролцож буй сурагчдад баяр хүргэж Политехник коллежийн сургалтын албаны менежер Н.Алтанцэцэг үг хэлж нээлээ. Уг арга хэмжээний хөтөлбөр ёсоор

  •             Сургуультай танилцах
  •             Сурагчдад АМЧБО бүлгийн зөвлөгөө өгөх
  •             Сурагчид өөрсдийн сонирхсон мэргэжлээр 4 цагийн дадлага хичээлийг мэргэжлийн багш нараар заалгаж өөрийн гараар бүтээл хийлээ.

 Сурагчийн нэг өдөр арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа

   Сурагчид манай сургуулийн  Дадлагын газартай танилцаж буй байдал

  Сурагчдийн дадлага хичээлээр хийсэн бүтээл

  Сурагчид 4 цагийн дадлага хичээлд хамрагдлаа

ЕБС  сурагчид манай сургууль дээр нэг өдрийг өнгөрөөсөн санал сэтгэгдлээ солилцлоо.

НИЙТЭЛСЭН: 2016-05-02 16:34:07