Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
Соёлын ажилтны сургалт зохион байгуулав.

Аймгийн соёлын ажилтны сургалтыг 2017 оны 10 дугаар  сарын  27,28-ны өдрүүдэд Улиастай хотод зохион байгууллаа.

 

            Сургалтын зохион байгуулагчаар  аймгийн Засаг даргын тамгын газар,  Боловсрол, соёл урлагийн газар,   Л.Ванганы нэрэмжит аймгийн Хөгжимт жүжгийн театр, орон нутгийг судлах музей, Б. Явуухулангийн нэрэмжит төв номын сан, Соёл урлагийн их сургуулийн Завхан аймаг дахь салбар Хөгжим бүжгийн коллеж хамтран ажиллалаа.

 

            Нээлтийн үйл ажиллагаанд   аймгийн Засаг даргын орлогч Б.Ариунаа, Соёл урлагийн их сургуулийн багш Т. Хайдав нар  оролцож,  үг хэллээ.

 

             Сургалтанд 23 сумын соёлын төвийн эрхлэгч, хөгжмийн багш, номын санч, музейн ажилтан  89 хүн оролцлоо.  

 

            Соёлын ажилтны  сургалтаар   соёлын төвийн эрхлэгчдийн,  номын санчдын, музейн ажилтнуудын, хөгжмийн багш нарын сургалтыг зохион байгуулж,  оролцогчид  “Нүнжиг”  үнэт эдлэлийн үзэсгэлэн, аймгийн музей үзэж танилцлаа.

 

Мөн соёлын  өвийн үл хөдлөх дурсгалыг хамгаалах бүтээлч ажил өрнүүлж,  Алдархаан сумын нутаг “Өргөний ар”-д  байрлах хадны зураг, хөшөө дурсгалуудад хайс, хамгаалалт  хийлээ.

 

Мэдээлэл бэлтгэсэн.

 Аймгийн ЗДТГ-ын НБХэлтэс  мэргэжилтэн  Н.Алтанцэцэг

НИЙТЭЛСЭН: 2017-10-29 19:04:14