Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
“ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧ” сургалт зохион байгуулагдлаа.

“ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧ” сургалт зохион байгуулагдлаа.

  • БНСУ-ын  Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага  (KOICA) дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд Монгол Улсын  Сонгуулийн хорооноос “ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧ” сургалтын нэгдүгээр ээлжийг  2022 оны 10 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт зохион байгууллаа.

 

  • Сургалтад Улиастай сумын Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн 25

суралцагчид оролцсон ба сонгох, сонгогдох эрх болон сонгуулийн ач холбогдлыг ойлгуулж, сонгуулийн үйл явц, мөрийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийх, хууль бус сурталчилгаанд автахгүй байх чадварт сургах ойлголт мэдээллийг өглөө.

 

  • Сургалтын чиглүүлэгчээр Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн аймаг хариуцсан сургагч багш Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн У.Батзаяа, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн улсын байцаагч, Э.Дэчинсодном нар ажиллалаа.

 ОРОЛЦЪЯ

            ТӨЛӨӨЛЬЕ

НИЙТЭЛСЭН: 2022-10-17 10:15:25