Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
НИЙГМИЙН САЛБАРЫН ХЭЛТЭС, АГЕНТЛАГИЙН ДАРГА, УДИРДАХ АЖИЛТНЫ УУЛЗАЛТ БОЛЛОО
Нийгмийн салбарын байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, арга замаа тодорхойлох зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсээс зохион байгуулсан энэхүү уулзалтад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Биеийн тамир, спортын газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Эрүүл мэндийн газар, Соёл, урлагийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
Уулзалтын хүрээнд салбарын үйл ажиллагааны хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам агуулгаар илтгэл, мэдээлэл тавигдаж, харилцан санал солилцлоо.
 
Цаашид хүний хөгжлийн төлөө хамтран ажиллах олон чухал саналууд гарч, арга замаа тодорхойлсон үр дүнтэй уулзалт боллоо гэдгийг оролцогчид онцолж байлаа.
Уулзалт, арга хэмжээг улирал бүр зохион байгуулж, сайн туршлага, ололт амжилт, мэдлэг, мэдээллээ харилцан солилцож байхаар шийдвэрлэлээ.
 
 

 

НИЙТЭЛСЭН: 2022-11-17 16:38:22