Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
Үйл ажиллагааны чиглэл

МАНАЙ ЭРХЭМ ЗОРИЛГО

Дотоод аудитын олон улсын стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулж, төсөв захирагчдыг үүргээ хэрэгжүүлэхэд нь салбарын бодит мэдээллээр ханган, оновчтой шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлж, байгууллагын үнэ, цэнийг нэмэгдүүлэх, эрсдэлийн удирдлагаар хангахад оршино.

 

АЛСЫН ХАРАА

Санхүүгийн хяналт, дотоод аудитын салбартаа тэргүүлэгч, мэргэшсэн, хараат бус хамт олон болох

 

Үйл ажиллагааны зорилго: Хууль тогтоомжийн хэрэгжилт, төсвийн хөрөнгө, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах чиглэлээр тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд оршино.

 

Үйл ажиллагааны зарчим: Албаны үйл ажиллагаа нь ил тод, биеэ даасан, хараат бус байж, хяналт шалгалтын дүнг бодитой, үнэн зөв, шударгаар тайлагнах, багаар ажиллах зарчим баримтлана.

 

Үйл ажиллагааны чиглэл: орон нутгийн төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтыг хийнэ.

Дотоод аудит, Санхүүгийн хяналт, шалгалтыг төлөвлөгөөт, байгууллагын хүсэлт, иргэний өргөдөл, гомдол, дээд шатны байгууллагын шийдвэрээр хийнэ.

НИЙТЭЛСЭН: 2020-02-12 07:54:46