Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ЗАВХАН АЙМГИЙН ЗАЛУУЧУУД "СТАРТ АП" БУЮУ “ГАРААНЫ БИЗНЕС”-ИЙН ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛЛАА

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд “Шилдэг старт-ап” шалгаруулах төслийн уралдааныг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас зарлаж, ирүүлсэн төслүүдийг хүлээн авч “Startup Mongolia” сургалтын байгууллагатай хамтран ажиллалаа.

Шилдэг "СТАРТ АП" шалгаруулах төсөлд Завхан аймгийн 32 залуучууд бүртгүүлж, 14 баг болж “Startup Weekend" арга хэмжээний хүрээнд 72 цагийн сургалтад хамрагдаж, зөвлөгөө авч, төслөө илүү сайжруулан хөгжүүлэлт хийсэн байна.
Төсөл шалгаруулах ажлын хэсэг 9 төслийн танилцуулгыг сонсч, шилдэг 5 багийг шалгаруулж "СТАРТ АП" арга хэмжээний 5 ДОЛОО ХОНОГИЙН ХУРДАСГУУР ХӨТӨЛБӨРТ хамрагдахаар боллоо. Үүнд:
1.”Бээлий" баг
2. Цогт физнес
3. Хөнгөн болк
4. Happy house
5. Цэцгийн мандал төслүүд тус тус хамрагдах бөгөөд эдгээрээс
1-2 төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм.

НИЙТЭЛСЭН: 2022-09-21 09:47:25