ОРОН НУТГИЙН ӨСВӨР ҮЕИЙН ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДАД ХУВЬ ХҮНИЙ УР ЧАДВАР, ЭНТРЕПРЕНЕРШИПИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ” ТӨСЛИЙН АЙМГИЙН ЗӨВЛӨЛИЙН ӨРГӨТГӨСӨН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
196 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Японы Хүүхдийг ивээх сангийн Завхан салбар нь 2020 оноос эхлэн Боловсрол, шинжлэх ухааны яам, Дэлхийн банктай хамтран орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар Энтрепренершипийн боловсрол олгох төслийг Тэс, Түдэвтэй, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул, Баянтэс сумын ерөнхий боловсролын сургуулиуд, Улиастай сум дахь Политехник коллеж, Тосонцэнгэл сум дахь МСҮТ-д хэрэгжүүлж байна.
Төслийн хэрэгжилтийн явц, дунд хугацааны үр дүнг танилцуулах, төслийн үйл ажиллагаанд хамтрагч талуудын уялдаа холбоог сайжруулах, төслийн аймгийн зөвлөл болон сумын зөвлөлийн цаашдын хамтын ажиллагаа, үйл ажиллагааны чиглэлийг боловсруулах зорилгоор уулзалтыг зохион байгуулж байна.
Уулзалтад аймгийн удирдлагууд, төслийн аймгийн болон сумын зөвлөлийн удирдлага, гишүүд хамтрагч байгууллагын дарга, мэргэжилтнүүд оролцлоо.
Төсөл хэрэгжих хугацаанд доорх үр дүн гарсан байна.
-Төслийн сургалтад 1278 суралцагч хамрагдсанаас бичил төслийн уралдаанд 866 суралцагч амжилттай оролцож, 25 багийн төсөлд 63,0 сая төгрөгийн урамшуулал авч өсвөр үеийнхэн бизнес санаагаа бодит болгон туршихад дэмжлэг үзүүлсэн байна.
-Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран зорилтот сумын 85 багшийг ESEL сургалтын багшаар бэлтгэн гэрчилгээ олгож, 60 ментор бэлтгэж, төсөл хэрэгжих хугацаанд болон цаашид сум орон нутгийн залууст зөвлөн туслах бололцоог хангасан байна.
-Сургуульд суурилсан Энтерпрайз уралдааныг зорилтот сургуулийн дунд зарлаж, Тэлмэн сумын ерөнхий боловсролын сургууль 88,0 сая төгрөгийн тоног төхөөрөмж авч, “Хөгжлийн хөтөч” хүүхэд залуучуудын цахим сургалт, үйлчилгээний төв байгуулсан байна.
-Аймгийн 24 сумын эмч сувилагчийг “Ковидын үеийн хүчилтөрөгч ашиглалт, эмчилгээг сайжруулах” сургалтад хамруулж, Нэгдсэн эмнэлэгт зөөврийн хүчилтөрөгчийн 3 аппарат, сум тус бүрд 2 хүчилтөрөгчийн баллон, зориулалтын баллоны түрдэг тэрэг, бүтэн жил хэрэглэх гуурс аппарат нийлүүлсэн байна.
 

2022-11-04 15:23:12