Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
Шилэн дансны хэрэгжилт Завхан аймагт

Төсвийн ерөнхийлөн захирагчийн харъяа 198 байгууллага хуулийн үйлчлэлд хамрагдаж байгаа бөгөөд энэ онд хуулийн хэрэгжилт 96 хувьтай байна. 2015 онд 45%, 2016 онд 87%, 2017 онд 96,2%-тай хэрэгжсэн байдаг. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах чиг үүргийг Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын алба хэрэгжүүлдэг бөгөөд 2018 онд хууль тогтоомжийг хангалтгүй хэрэгжүүлсэн 34 албан тушаалтанд хариуцлага тооцуулах саналыг холбогдох албан тушаалтанд хүргүүлж биелэлтийг тооцож ажиллаа. Дээрхи байгууллагуудын шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд байршуулсан дэлгэрэнгүй мэдээллийг shilendans.gov.mn цахим хуудаснаас авах боломжтой. Санхүүгийн хяналт, аудитын алба нь 2018 онд 145 байгууллагад санхүүгийн хяналт шалгалт хийж 298 актаар 202588600 төгрөгийн нөхөн төлбөр тогтоож ажилласан байна.

НИЙТЭЛСЭН: 2019-09-04 07:31:41