Үндсэн цэс
- Нүүр
- АЙМГИЙН ТУХАЙ
- НУТГИЙН УДИРДЛАГА
- ЗДТГазар
- МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
- ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
- ИЛ ТОД БАЙДАЛ
- ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
- ТАЗ Салбар Зөвлөл
#92005822: Отгон сумын ЗДТГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Баягалан би энэ ажлыг 5 дахь жидээ хийж байна. Отгон сум өөрийн бусад аймгийн 9 сумтай хиллэдэг Отгонтэнгэрийн аялал жуулчлалын бүсэд 20 мянга орчим жуулчин ирдэг Тарвага агнах, Шонхор барих, Загаслчлах Байгалын ховор ургамал түүх Аргал Янгир хууль бусаар агнахыг санаархах зэрэг олон зөрчил гарах эрсдэлт нөхцөл дунд ажиллах олон хоногоор жилийн турш хяналт шалгалт хийхэд шаардлагтай жижиг оврын туулах чадвар бүхий машин, ялгах тэмдэг бүхий хувцас , хамгаалах хэрэгсэл, хээрээр олон хоног ажиллах томилолтын зардал шаардлагтай байдаг. Одоогоор уналгад аваад 3 жил болж байгаа хятад мотоцикльтой хүйтний улирал цаг агаарын түвэгтэй нөхцөлт унахад бэрхшээлтэй ЗДТГ-ын машин нэн шаардлагатай үед болон олон хоногоор хээр ажиллах боломжгүй, шатахуун хэрэгцээ их төсөв бага, томилолт огт байхгүй, хамгаалах хэрэгсэл байхгүй байна. Манай байгаль орчны алба сүүлийн : жилд байгалын нөөц ашигласны төлбөрт 560 сая төгрөг, бусад төлбөр хураамж торгуулийн орлогыг 54 сая төгрөгт хүргэж Орон нутгийн төсөвт орлоын төлөлвөгөөг 500 гаруй сая төгрөгөөр давуулан оруулсан орлогынхоо тодорхой хэсгээр дээрх Байгаль орчныг хамгаалах хуулийн дагуу олгохоор заасан унаа хамгаалах хэрэгсэл зардлыг шийдүүлэхээр өргөдөл гаргаж байна. Байгаль орчныг хамгаалах хуулийн 16 -р хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд дээрх саналаа аймгийн Засаг дарга Өнөрбаяр танд гаргаж байгаа учир нь сумын Засаг дарга ИТХ-д саналаа гаргахаар бид нарын хэмжээнд уналгын асуудлыг шийдвэрлэх эрх зүйн үндэс байхгүй аймгийн Засаг дарга шийдвэрлэх юм байна. Аймгаас дэмжсэн бичиг хэрэгтэй гэсний дагуу өргөдөл гаргаж байна. Таныг дэмжсэн хариу өгч байгаль хамгаалах ажлын чанарыг сайжруулахад туслана гэдэгт найдаж байна. Өргөдөл гаргасан Б.Баясгалан 2023-11-07
2023-11-07 12:58:07 202.179.4.49
#92489504: Миний бие Ламжав овогтой Ёндон нь Мал хамгаалах сангаас 2012 оны 6 сарын 1 нд таван сая төгрөгийн зээл авч байгаагүй гэтэл одоо үлдэгдэл гурван сая төгрөгний өр гарч ирээд байна. Энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү
Хариулт: Иргэний асуудлыг холбогдох, хууль журмын дагуу шийдвэрлэсэн болно.
2023-08-21 17:49:44 202.126.90.127
#7310401: Хүсэлт гаргах нь “Урсах ундрага” ХХК /6789714 регистрийн дугаартай/ нь 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Улсын тэмдэгтийн хураамж 250.000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийг 2 удаа давхар шилжүүлсэн тул 2230600021860 татвар төлсөн баримтын дугаартай төлбөрийг байгууллагын Худалдаа хөгжлийн банкны 435018850 тоот дансанд буцаан шилжүүлж өгнө үү. Хүндэтгэсэн, Захирал ................................/З. Мөнхзолбоо/
Хариулт: 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр тус комданийн дансанд буцаан олголтыг шилжүүлсэн болно.
2023-06-22 15:29:14 139.5.219.40