Энэхүү уулзалт семинар нь 2014 оны 03 дугаар сарын 18-ний өдөр Аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд зохион байгуулагдлаа. Уулзалт семинарт Баянхонгор аймгийн бүх сумдын Засаг дарга нар ,Тамгын газрын дарга нар ,ИТХ-ын дарга нар, Төрийн сангийн төлөөлөгчид зэрэг 130 гаруй хүмүүсийг хамарсан семинар болж өнгөрлөө. 2014 оны 03 дугаар сарын 18-нд Аймгийн Худалдан авах ажиллагааны алба дээрх сэдвээр уулзалт семинарыг зохион байгуулсан. Энэ уулзалт семинарыг нээж Аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан ирж үг хэлсэн.Семинарт дараах хүмүүс ирж мэдээлэл хийлээ. Үүнд: Худалдан авах ажиллагааны албаны дарга Ц.Идэрмөнх “2013 оны Аймгийн худалдан авах ажиллагааны тайлан”, “2014 оны төлөвлөгөө”, “03 дугаар сарын 17-ны байдлаархи худалдан авах ажиллагаа ямар үе шаттай явагдаж байгаа талаарх танилцуулга”, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийг хангахад анхаарах асуудлуудлын тухай” зэрэг сэдвээр мэдээлэл хийж асуулт хариулт, ярилцлага явуулсан.Мөн Санхүүгийн хяналтын улсын байцаагч Б.Амаржаргал “Сумдын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн 2013 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай”, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Д.Болдбаатар “Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллахад анхаарах асуудлууд”, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантулга 2013 онд хийгдсэн гол гол ажлууд болон 2014 оны хөрөнгө оруулалтын тухай мэдээлэл хийж ярилцлаа.