Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааны талаарх санал, хүсэлтийг хүлээн авах ажлыг зохион байгуулж байна

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Завхан аймаг уул уурхайгаас ангид аймаг байх зорилт дэвшүүлэн олон нийтэд зарласан билээ.

Аймгийн Засаг даргын зүгээс ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах тухай саналаа Монгол улсын Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газарт удаа дараа хүргүүлэн ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын шийдвэрээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг судлан үзэж  Засгийн газрын хуралдаанд танилцуулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаатай холбогдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хүн ам, мал амьтан, хүрээлэн буй орчинд үзүүлж буй нөлөөлөл, нөхөн сэргээх үүргийн биелэлт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх судалгаа, дүгнэлт гарган Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Дээрх ажлын хүрээнд 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр  Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс байгаль орчин, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, тулгамдаж буй асуудлууд болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн орон нутагт үзүүлж буй нөлөөллийн талаар санал солилцлоо.

Энэхүү санал солилцох уулзалтаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлэх судалгаа, дүгнэлт гаргах ажилд иргэд, төрийн бус байгууллагуудын саналыг хүлээн авч хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.

Иймд иргэний нийгмийн байгууллага, иргэд хөдөлмөрчид та бүхэн дээрх асуудлаар санал, холбогдох мэдээ баримтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст болон 70462827, 96049909, 90129014 дугаарын утсанд ирүүлж хамтран ажиллахыг урьж байна.

 

 

НИЙТЭЛСЭН: 2019-09-20 01:44:09