Сургалтын байгууллагын менежмент, сургуулийн болон сургалтын хөтөлбөр, багшийн арга зүйд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “ХАМТДАА ХӨГЖЬЕ” хөтөлбөрийг 2020-2021 оны хичээлийн жилд Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсрол, соёл урлагийн газартай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөр нь улсын хэмжээнд 4 аймаг, 2 дүүрэгт хэрэгжиж бөгөөд баруун аймгуудаас Завхан аймаг сонгогдсон юм.
"Хамтдаа хөгжье" хөтөлбөрийн хүрээнд 2021 оны гуравдугаар сарын 31, дөрөвдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд "Мэдээллийн технологийг ашиглан багш ажлын байрандаа хөгжих нь" сэдэвт сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын арга зүйчид, Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтнүүд хамтран 5 удаа онлайнаар амжилттай зохион байгууллаа. Сургалтад 18 судлагдахууны 635 багш, бага боловсролын 277 багш, сургуулийн өмнөх боловсролын 200 багш хамрагдлаа.
“Хамтдаа хөгжье” хөтөлбөрийг Завхан аймгийн Засаг дарга дэмжиж 2021 оны аймгийн хөгжлийн төлөвлөгөөнд орон нутгийн төсвөөс 5 сая төгрөг, байгууллагын өөрийн хөрөнгөнөөс 5 сая төгрөг тус тус зарцуулахаар төлөвлөөд байна.