A PHP Error was encountered

Severity: Warning

Message: fopen(/var/cpanel/php/sessions/ea-php70/ci_sessionf8r5li1hrlpdpisedskd6j9trogbu2lp): failed to open stream: Disk quota exceeded

Filename: drivers/Session_files_driver.php

Line Number: 177

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/zavkhan1gov/public_html/system/core/Exceptions.php:272)

Filename: Session/Session.php

Line Number: 137

ЭМГЭНЭЛ
ЭМГЭНЭЛ
6470 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дашцэрэнгийн Дандаабаяр

/1971-2021/

 

Завхан аймгийн Сонгино сумын Засаг дарга, бидний журмын анд, дотнын нөхөр Дашцэрэнгийн Дандаабаяр 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

 

Д.Дандаабаяр нь 1971 онд Завхан аймгийн Сонгино суманд мэндэлж, 1989 онд Цэцэн-Уул сумын ерөнхий боловсролын сургууль, 2004 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг экологич мэргэжлээр төгссөн бөгөөд төрөлх сум орон нутгийнхаа хөгжил, дэвшлийн төлөө өнөөдрийг хүртэл ажиллалаа.

 

Тэрбээр 1992-1999 онд Завхан аймгийн Цагдаагийн хэлтэст цагдаа, 2007-2012 онд Сонгино сумын Засаг даргын Тамгын газарт байгаль хамгаалагч, 2012-2016 онд Сонгино сумын Засаг дарга, 2017-2019 онд Толбот халиун, Титан интернейшнл ХХК-д гүйцэтгэх захирал, 2020 оны 12 сараас Сонгино сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байлаа.

 

Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, 2009 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Хүндэт жуух”-аар, 2010 онд “Байгаль орчны Тэргүүний ажилтан” цол тэмдгээр, 2015 онд “Хөдөлмөрийн салбарын Тэргүүний ажилтан” цол тэмдгээр, 2019 онд “Алтан гадас” одонгоор тус тус шагнажээ.

 

Сум, орон нутгийнхаа эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмрээ тодотгосон, ард түмнийхээ хүндлэлийн хойморт заларсан гарамгай удирдагч таны хөдөлмөрч, хичээнгүй, зарчимч, шударга, хүнлэг зан чанар, эгэл даруу, элэгсэг дотно дүр төрх бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

 

Талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

 

 

ЗАВХАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ТЭРГҮҮЛЭГЧИД,

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОН

 

 

 

2021-05-03 18:58:56

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_write_close(): Failed to write session data (user). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/cpanel/php/sessions/ea-php70)

Filename: Unknown

Line Number: 0