АЙМГИЙН КАМЕРЖУУЛАЛТЫГ ШАЛГАЖ, НЭГДСЭН ДҮГНЭЛТ ГАРГАХ АЖЛЫН ХЭСЭГ АЖЛАА ТАЙЛАГНАВ
Тус ажлын хэсгийн ажлын тайлан, дүгнэлттэй аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр танилцлаа.
Улиастай сумын хэмжээнд камержуулалт шалгах ажлыг 11 байгууллагын 24 алба хаагч, сумдад сумдын Засаг дарга, хэсгийн төлөөлөгч, цагдаа нар хийж гүйцэтгэлээ.
Ажлын хэсэг аймгийн хэмжээнд ажиллаж байгаа нийт хяналтын камерын тоог гаргаж, 70-80 хувь нь шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлтийг гаргажээ. Мөн шинээр суурилуулах камерын тоог гаргаж танилцуулав.
Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр гэмтсэн, чанарын шаардлага хангахгүй байгаа камеруудыг засаж, ажиллагааг хэвийн болгохыг үүрэг болгоод, 2024 онд аймгаа бүрэн камержуулах санхүүжилтийг төсөвт суулгуулна гэв.