Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр баталсан билээ. Үүний дэд хөтөлбөр болох “Эх орон -36” хүүхэд, хүүхдийн хөгжлийн шаталсан хөтөлбөрийн хүрээнд аймгийн Хүүхэд гэр бүлийн хэлтсээс "БИД ЭХ ОРНЫ ЭЗЭД" сэдэвт өртөөчилсөн сургалтыг 2016.05.14-нд Улиастай хотын ЕБС-ийн 10 дугаар ангийн 17 бүлгийн 474 хүүхдийн дунд зохион байгууллаа. Сургалт Завхан аймгийн төв Цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийсэн бөгөөд нээлтэнд ЗДТГ-н дарга Д.Түвшинжаргал оролцож сурагч хүүхдүүддээ сурлага, хүмүүжлийн амжилт хүсээд тус сургалтаас олж авсан мэдлэг, чадвараа алхам бүртээ санан хэрэгжүүлж үе тэнгийн нөхдөө үлгэрлэн манлайлахыг хүслээ. Мөн “Хүүхэд гэр бүлийн хэлтэс”-н дарга Г.Мягмарсүрэн сургалтын зорилго, ямар шат дараалалтай явагдах талаар мэдээлэл хийж хүүхдүүдийг идэвхи санаачлагатай оролцохыг уриаллаа.
"БИД ЭХ ОРНЫ ЭЗЭД" сэдэвт өртөөчилсөн сургалтыг хөтөлбөрийн агуулга, арга зүйд үндэслэн Монголын хүүхэд, өсвөр үеийнхэнд эх оронч үзэл төлөвшүүлэх, эр зоригийн чадваруудыг эзэмшүүлэх, бие даасан байдал, оролцоог нь дэмжих, бүтээлч сэтгэлгээтэй, оюунлаг, өрсөлдөх чадвартай иргэн бэлтгэхэд сургалтын зорилго оршиж байгаа юм.