АРХИВ, БИЧИГ ХЭРГИЙН АЖИЛТАНД ТЭРГҮҮЛЭХ ЗЭРЭГ ОЛГОХ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2029 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол улсын Архивын тухай хуулийн 11.1.3 дахь заалт, Хууль зүй дотоод хэргийн сайд, Сангийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 15/41/25 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Албан хэрэг хөтлөлт, архивын ажилтанд мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох журам”, Архивын ерөнхий газрын даргын 2015 оны А/50 дугаар тушаалаар батлагдсан “Албан хэрэг хөтлөлт, архивын ажилтанд олгох мэргэшлийн тэргүүлэх, зөвлөх зэргийн шалгалтын журмын дагуу, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016.06.09-ны өдрийн А/36 дугаар тушаалаар  Албан хэрэг хөтлөлт,архивын ажилтанд мэргэшлийн тэргүүлэх зэрэг олгох шалгалтын комисс томилогдож, 2016 оны 06 дугаар сарын15-16-ны өдрүүдэд шалгалт авлаа.

Шалгалтанд  Отгон, Сонгино, Цэцэн-Уул, Нөмрөг, Ургамал, Асгат сумдын ЗДТГазар, Идэр сумын бүрэн дунд сургууль, Доной нисэх буудал, Онцгой байдлын газрын архив, бичиг хэргийн ажилтнууд амжилттай дүн үзүүллээ.

2016-06-17 09:03:47