ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД ОРОХ ИРГЭДИЙН АНХААРАЛД:
1054 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 15 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журам”-аас:

 

 

Ес. Хариуцлага

9.1. Шалгалтад оролцогчийг дараах тохиолдолд танхимаас гаргана;

 

9.1.1. бусдад болон шалгалтын үйл ажиллагаанд саад учруулсан;

9.1.2.шалгалтын явцад бусадтай дохио зангаагаар харилцсан, ярилцсан, зөвшөөрөлгүйгээр суудлаа орхисон;

9.1.3. шалгалтын үйл ажиллагаанд саад болох, нөлөөлөх зүйлсийг шалгалтын танхимд авч орсон.

 

9.2. Энэ журмын 4.1-д заасан болзлыг хангаагүй, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн,

 

худал мэдүүлсэн бол тухайн иргэний шалгалтыг хүчингүй болгож, нөөцөөс хасна...

 

Санамж:

Та шалгалт эхлэх цагаас 30 минутын өмнө Завхан аймгийн Засаг даргын Тамгын  газарт ирсэн байх;

 

  • Шалгалтад ирэхдээ иргэний үнэмлэх, баталгаажилтын хуудсыг авчрах;
  • Оролцогч бүр амны хаалттай ирэх
  • Зөвхөн хуваарийн дагуу шалгалтад орох;
  • Хуваарьт цагаас хоцорсон тохиолдолд шалгалт өгөх боломжгүй.

 

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ЗАВХАН АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ

 

ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН САЛБАР  КОМИСС

 

2020-11-04 10:28:45