A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Undefined array key 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 333

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Attempt to read property "id" on null

Filename: client/Mod_news.php

Line Number: 333

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Undefined array key 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 334

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Attempt to read property "parent_id" on null

Filename: client/Mod_news.php

Line Number: 334

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Undefined array key 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 368

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2017 ОНЫ 01 ДҮГЭЭР САРД ХИЙСЭН АЖЛЫН ОНЦЛОХ МЭДЭЭЛЭЛ
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2017 ОНЫ 01 ДҮГЭЭР САРД ХИЙСЭН АЖЛЫН ОНЦЛОХ МЭДЭЭЛЭЛ
1178 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ШИНЭ ОНЫ АНХНЫ АЛБАН ДААЛГАВРАА ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР ГАРГАЛАА

 

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг бууруулах зорилт тавин ажиллаж байна. Өнгөрсөн онд насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг шинэчлэн баталсантай холбогдуулан жилийн хамгийн аюултай үе буюу 11 сарын 01-ээс 05-р сарын 01-ний өдрийг хүртэл 18-аас доош насны хүүхдээр морь унаж уралдуулахыг хориглож,  шинэ оны анхны албан даалгавараа  Завхан аймгийн 1100 гаруй унаач хүүхдийн эрхийг хангах чиглэлээр гаргалаа.

 

ОРОСЫН СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ТӨВИЙН САЛБАР “ЗАВ-РУСЬ” ОРОС ХЭЛНИЙ ТӨВ НЭЭГДЛЭЭ

 

Гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тал дээр анхаарал хандуулан ажиллаж, хил залгаа орших ОХУ-тай харилцаагаа өргөжүүлэх чиглэлээр бодит ажлуудыг тусгасан гэрээ байгуулаад байна.  Гэрээнд тусгагдсан  ажлын үр дүн эхнээсээ биелэлээ олж “Оросын соёл, шинжлэх ухааны төв”-ийн салбар “Зав-Русь” орос хэлний төв Завхан аймагт нээгдлээ. Энэ төв нээгдсэнээр оюутан сурагчид болон иргэд орос хэлийг өндөр түвшинд сурах боломж бүрдэхээс гадна хоёр орны эдийн засаг, бизнес, соёлын харилцаа өргөжихөд томоохон хувь нэмэр оруулах юм.

 

АЛБАН БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАРЫН ХУРЛЫГ ҮР ДҮНТЭЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ ХЭВШЛЭЭ

 

Долоо хоног бүрийн Даваа гарагийн 08:30 цагт албан байгууллагын дарга нарын хурлыг байгууллагууд дээр ээлжлэн зохион байгуулж хэвшээд байна. Ингэснээр албан байгууллагын дарга нар бусад байгууллагынхаа үйл ажиллагаатай танилцахаас гадна удирдах албан тушаалтнууд цаг үеийн асуудлаар нэгдсэн мэдээлэлтэй болж байгаагаараа давуу талтай юм.

 

ЗАВХАНМАНДАЛ СУМЫН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ 100 ХҮҮХДИЙН ОРТОЙ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО

 

Завханмандал сумын хүүхдийн цэцэрлэг улсын төсвийн 1 тэрбум 420 сая төгрөгийн санхүүжилтээр 100 хүүхдийн ортой шинэ байртай боллоо. Шинэ байр нэгдсэн халаалт, цэвэр бохирын шугаманд холбогдсон учраас хүүхдүүд тохь тухтай орчинд сурч боловсорч, өвлийн хүйтэнд гадаа гарч бие засахгүй гээд олон томоохон асуудал шийдэгдлээ.

 

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАВ

 

2017 оны 1-р сард Аймгийн Онцгой комисс 2 удаа хуралдаж өвөлжилтийн нөхцөл байдал болоод цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, бусад цаг үеийн асуудлыг хэлэлцэж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар өглөө. Мөн аймгийн Онцгой комиссын 2017 онд хийх ажлын төлөвлөгөөг баталлаа.

 

“ХАМТЫН ХҮЧ-ХӨГЖЛИЙН ГАРЦ” ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГАНЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Завхан аймаг ирэх 4 жилд хэрэглэдэг бус үйлдвэрлэдэг аймаг болох зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээндээ үйлчин бүсгүйчүүдээ дэмжин ажилласны үр дүнд 1126 бүсгүй уран хатгамал хийж сурлаа.  Улмаар аймгийн Засаг даргын ивээл дор “Хамтын хүч-хөгжлийн гарц” чуулганыг зохион байгуулж, эдгээр эмэгтэйчүүд бүтээлийн үзэсгэлэнгээ олон нийтэд танилцууллаа. Үзэсгэлэнд 22 сумын 350 эмэгтэйчүүд 1755 төрлийн бүтээгдэхүүнээр оролцсон бөгөөд 47 орчим сая  төгрөгийн борлуулалт хийсэн байна.

 

 

 

“БАГШИЙН СЭТГЭЛ ХҮҮХДЭД-1” БАГШ, УДИРДАХ АЖИЛТАНД ЗОРИУЛСАН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт сургууль, цэцэрлэгийн багш нарын ур чадварыг дээшлүүлэх, ажлын үр дүнг дэмжих “Сайн багш” хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхээр тусгагдсаны дагуу “Багшийн сэтгэл хүүхдэд-1” үйл ажиллагааг Нийслэлийн тэргүүний “Шинэ үе” бүрэн дунд сургуультай хамтран зохион байгууллаа. Тус сургуулиас шилдэг тэргүүний 22 багш Тосонцэнгэл сумд 3 өдрийн вакумжуулсан сургалт зохион байгуулж, зүүн болон хойд чиглэлийн 14 сумын 15 сургуулийн 500 орчим багш оролцлоо.

 

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА АРД ИРГЭДЭЭ СОНСЛОО

 

Орон нутгийн AIR1 телевиз, радио FM 106.5-аар  “Аймгийн Засаг дарга ард иргэдээ сонсож байна” шууд нэвтрүүлэгт оролцож ард  иргэдийнхээ асуултанд хариулт өгч ажиллалаа. Мөн нэвтрүүлэгт холбогдсон иргэдийн санал хүсэлтийг холбогдох байгууллагын удирдлагуудад уламжилсан бөгөөд анхааралдаа авч, шийдвэрлэж ажиллахыг үүрэг болголоо.  Шууд нэвтрүүлгийг цаашид сар бүрийн сүүлээр тогтмол зохион байгуулах ба ард иргэд та бүхэн аймгийн Засаг даргаас асуулт асууж, аймаг орон нутгийнхаа хөгжлийн талаар санал хүсэлтээ илэрхийлэх боломжтой.

 

 

ЗАВХАН АЙМГИЙН ГАР УРЧУУД “ЦАГААН САР-2017” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД ОРОЛЦЛОО

 

Монгол түмний уламжлалт сар шинийн баярт зориулсан “Цагаан сар-2017” үзэсгэлэн худалдааг УБ хотын Shangri-La Mall-д зохион байгуулж буй “Global event” ХХК хөдөө орон нутгаас Завхан аймгийг урьсны дагуу аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр гар урчууд 300 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнээрээ оролцлоо. Үзэсгэлэн худалдаагаар нийтдээ 100 орчим сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. 

 

СУМЫН ЗАСАГ ДАРГА, АЛБАН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

 

Гэрээний төслийг боловсруулахдаа шат дараатай хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж бэлтгэл ажлыг сайн хангасан учраас амьдралд ойр, ард түмэнд өгөөжөө өгөх гэрээ боллоо. Төрийн аль ч шатны үйлчилгээг хүлээн авагч нь ард түмэн байдаг. Тиймээс сумын Засаг дарга, албан байгууллагын дарга нартай байгуулдаг үр дүнгийн гэрээг аймгийн Засаг дарга үнэлдэг байсан тогтолцоог өөрчилж энэ жилээс эхлэн ард түмний үнэлгээн дээр суурилж дүгнэдэг байхаар тусгаж өглөө.

 

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ХҮРТСЭН ИРГЭДИЙН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

 

Улс эх орон, төрөлх Завхан нутгийнхаа хөгжлийн төлөө олон жил үр бүтээлтэй ажилласан Завхан аймгийн 68 иргэн МУ-ын ерөнхийлөгчийн 170 тоот зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт медалиар тус тус энгэрээ мялаалаа. Төрийн дээд шагнал хүртсэн нийт Завханчууддаа баяр хүргэж,  булган сүүлтэй, угтах ирээдүй нь сүүн цацалтай байхын ерөөл өргөлөө.

 

ЦАГААНХАЙРХАН СУМЫН ТӨЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАНД ОРОЛЦЛОО

 

Жилийн 4 улирлын туршид үүрийн таван жингээс үдшийн бүрий болтол борви бохисхийлгүй ажиллаж ачааны хүндийг нуруундаа үүрдэг төлчин эмэгтэйчүүдээ алдаршуулах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор зохион байгуулсан Цагаанхайрхан сумын төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтанд оролцлоо. Чуулганд тус сумын 4 багийн 100 гаруй төлчин эмэгтэйчүүд буюу сумын нийт төлчин эмэгтэйчүүдийн 98 хувь нь оролцсон байна.

 

 

 

ЦАГААНХАЙРХАН СУМЫН ТӨЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАНД ОРОЛЦЛОО

Жилийн 4 улирлын туршид үүрийн таван жингээс үдшийн бүрий болтол борви бохисхийлгүй ажиллаж ачааны хүндийг нуруундаа үүрдэг төлчин эмэгтэйчүүдээ алдаршуулах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор зохион байгуулсан Цагаанхайрхан сумын төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтанд оролцлоо. Чуулганд тус сумын 4 багийн 100 гаруй төлчин эмэгтэйчүүд буюу сумын нийт төлчин эмэгтэйчүүдийн 98 хувь нь оролцсон байна.

2017-01-30 13:33:43