A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Undefined array key 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 333

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Attempt to read property "id" on null

Filename: client/Mod_news.php

Line Number: 333

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Undefined array key 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 334

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Attempt to read property "parent_id" on null

Filename: client/Mod_news.php

Line Number: 334

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Undefined array key 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 368

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2017 ОНЫ 04 ДҮГЭЭР САРД ХИЙСЭН АЖЛЫН ОНЦЛОХ МЭДЭЭЛЭЛ
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2017 ОНЫ 04 ДҮГЭЭР САРД ХИЙСЭН АЖЛЫН ОНЦЛОХ МЭДЭЭЛЭЛ
1302 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ХОНИНЫ НООСООРОО БАЯЛАГ БҮТЭЭНЭ

 

Завхан аймаг хонин сүрэг ихтэй учраас хониныхоо ноосыг ашиглан хагас болон бүтэн боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Тиймээс хонины ноосоор хэрхэн эсгий хийх, эсгийгээр ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай эсгий урлалын мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх сургалтыг  24 сумын төлөөлөл 30 эмэгтэйд зохион байгууллаа. Бүсгүйчүүд сурсан мэдсэн зүйлээ өөр өөрийнхөө сумын иргэдэд мөн зааж өгч сургалтаа явуулна. Ингэснээр эсгий, эсгий эдлэлийн үйлдвэрлэл эрхлэгчдийн тоо нэмэгдэж, өрхийн амьжиргаагаа дээшлүүлэхээс гадна хонины ноосоороо баялаг бүтээхэд хүн бүр хувь нэмрээ оруулах юм.

 

ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙНХЭЭ МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРНА

 

Аймгийн Засаг даргын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Сайн эмч” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлаа Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль /АШУҮИС/-тай хамтран эхлүүллээ. Энэ хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах, ажлын байрны тасралтгүй сургалтаар хангах зорилгоор “Багш шавийн эрдмийн уулзалт”-ыг Тосонцэнгэл, Улиастай суманд бүсчлэн зохион байгуулж, 460 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа.  Мөн энэ үеэр АШУҮИС-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

 

САР БҮРИЙН СҮҮЛИЙН 7 ХОНОГИЙН БААСАН ГАРАГТ БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙНЭ

 

Албан байгууллагын дарга, эрхлэгч нарын ээлжит хурлаар  сар бүрийн сүүлийн 7 хоногийн Баасан гарагийн 14:00 цагт бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулах тухай уриалга гаргаж, удирдлагууд 100 хувийн саналаар дэмжлээ.

 

“ХӨДӨӨ АЖ АХУЙН МАРКЕТИНГ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЗАВХАН АЙМГИЙН 3 СУМД 11 МОТОЦИКЛЬ ОЛГОЛОО

 

“Хөдөө аж ахуйн маркетинг” төслийн хүрээнд Отгон, Яруу, Цэцэн-Уул сумын Мал эмнэлэг үржлийн тасаг, хувийн мал эмнэлэг үржлийн нэгжид 11 мотоцикль олголоо. Дээрх 3  сумын МЭҮТ болон нэгжүүд мотоцикльтой болсноор иргэдэд шуурхай үйлчилгээ үзүүлэх, малын чанар ашиг шимийг дээшлүүлэх, мал сүргийг эрүүлжүүлэх ажлын бүтээмж нэмэгдэхээс гадна хүнсний ногоо тариалах, арчлах, хураах зэрэг ажил ихтэй үедээ ашиглах олон ач холбогдолтой юм.

 

ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТЫН ҮЙЛ ЯВЦЫГ ИРГЭД ХЯНАХ БОЛОМЖТОЙ

 

Завхан аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу Политехник коллеж дээр зохион байгууллаа. Шалгалт авч байгаа өрөөг бүрэн камержуулж, шалгалтын үйл явцыг иргэд танхимын гаднаас хянах боломжийг бүрдүүлэн ажиллалаа.

 

ЗАВХАН АЙМАГ “АРХИГҮЙ АЙМАГ” БОЛОХ ЗОРИЛТ ДЭВШҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

 

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “Архигүй-хамт олон” аян өрнүүлэхээр тусгаж, энэ хүрээнд олон үр дүнтэй ажлуудыг зохион байгуулж байна.  Тухайлбал “Архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх тухай” 02 тоот албан даалгавар гаргасан бөгөөд аймгийн Нэгдсэн эмнэлэг идэвх санаанчлагатай оролцож Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран “Архинд донтох эмгэг, түүний нийгэмд болон бие эрхтэнд үзүүлэх хор уршиг” сэдэвт сургалт,  сэтгэлзүйн эмчилгээ үйлчилгээг зохион байгууллаа.

 

ЭСГИЙ УРЛАЛЫН БҮТЭЭЛЭЭР ҮЗЭСГЭЛЭН ГАРГАЛАА

Хэрэглэгч бус үйлдвэрлэгч аймаг болох зорилтынхоо хүрээнд 24 сумын эмэгтэйчүүдэд эсгий урлалын мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх сургалт зохион байгууллаа. Сургалтын үр дүнд хүн бүр 5-6 нэр төрлийн бүтээгдэхүүн хийх технологийг сурч, бүтээлийн үзэсгэлэнгээ олон нийтэд танилцууллаа. Бүсгүйчүүд  мөн өөр өөрийн сумынхаа иргэдэд сургалтаа шат дараатайгаар зохион байгууснаар малчид үнэ багатай байгаа хонины ноосоороо баялаг бүтээж, өрх бүр үйлдвэрлэгч болох боломж бүрдэх юм.

 

ХӨЛБӨМБӨГИЙН ИДЭРЧҮҮДИЙН 15, 17 НАСНЫ УАШТ-НИЙ БАРУУН БҮСИЙН ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Энэхүү тэмцээнийг Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран  Завхан аймагт анх удаа зохион байгуулсан бөгөөд Завхан, Говь-Алтай, Увс, Ховд, Архангай, Баянхонгор аймгийн 200 гаруй тамирчид, багш дасгалжуулагчид оролцлоо. Цаашид тус холбоотой хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах,  Азийн хөлбөмөгийн холбоотой хамтран стандартын шаардлагад нийцсэн хөлбөмбөгийн 2 талбай байгуулахаар төлөвлөөд байна.

 

НҮБ-ЫН “ХҮҮХДИЙН САН”-ГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЛАА

 

Ирэх 5 жилийн хугацаанд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Завхан аймагт “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөр хэрэгжих юм. Энэ хүрээнд орон нутаг дахь нөхцөл байдалтай танилцах, судалгаа хийх, Завхан аймгийн хүүхдүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хамтран тодорхойлох зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сангаас 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг манай аймагт ажиллалаа.

 

ОРОН НУТГИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЖИЛТНУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

 

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй уран бүтээлчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн ололт амжилтууд болон тулгамдаж буй асуудал, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.

 

 

ЭСГИЙ УРЛАЛЫН БҮТЭЭЛЭЭР ҮЗЭСГЭЛЭН ГАРГАЛАА

Хэрэглэгч бус үйлдвэрлэгч аймаг болох зорилтынхоо хүрээнд 24 сумын эмэгтэйчүүдэд эсгий урлалын мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх сургалт зохион байгууллаа. Сургалтын үр дүнд хүн бүр 5-6 нэр төрлийн бүтээгдэхүүн хийх технологийг сурч, бүтээлийн үзэсгэлэнгээ олон нийтэд танилцууллаа. Бүсгүйчүүд  мөн өөр өөрийн сумынхаа иргэдэд сургалтаа шат дараатайгаар зохион байгууснаар малчид үнэ багатай байгаа хонины ноосоороо баялаг бүтээж, өрх бүр үйлдвэрлэгч болох боломж бүрдэх юм.

 

 

 

 

 

2017-04-30 14:26:00