A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Undefined array key 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 333

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Attempt to read property "id" on null

Filename: client/Mod_news.php

Line Number: 333

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Undefined array key 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 334

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Attempt to read property "parent_id" on null

Filename: client/Mod_news.php

Line Number: 334

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Undefined array key 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 368

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2017 ОНЫ 08 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН ОНЦЛОХ МЭДЭЭЛЭЛ
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2017 ОНЫ 08 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН ОНЦЛОХ МЭДЭЭЛЭЛ
976 ХҮН ҮЗСЭН БАЙНА

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН АЖЛЫН ХЭСЭГ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЛАА

 

ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаа болон өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа. Аймгийн Онцгой комиссоос 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд зохион байгуулж буй ажлын талаар мэдээлэл хийж, шийдвэрлүүлэх шаардлагатай асуудал, саналуудыг танилцуулсан юм. Энэ үеэр Улсын Онцгой комиссын ажлын хэсэг Завхан аймгийн Онцгой комиссын үйл ажиллагааг сайшааж хийсэн ажил, цаашид хийх ажлын төлөвлөгөөгөө тодорхойлсон зэргээрээ бусад аймгуудаас ялгарч байгааг онцоллоо.

 

АРЦ СУУРЬ-2017 ХИЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Өнгөрсөн онд ОХУ-ын Бүгд Найрамдах Тыва улсын Засгийн газар, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд “Арц суурь-2017” хилийн үзэсгэлэн яармаг худалдааг 08-р сарын 23-26-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Яармаг худалдаанд ОХУ-ын БНТыва улсаас 230 машин бүхий 800 гаруй худалдан авагч, Монгол улсын Улаанбаатар хот болон 6 аймгийн 100 гаруй бизнес эрхлэгчид оролцон нийт 85,4 сая төгрөгийн борлуулалт хийлээ.

 

ОХУ-Д ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ОЮУТНУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

 

Аливаа улс, орон нутгийн хөгжлийн үндэс нь хүний хөгжил юм. Тиймээс Завхан аймаг гадаад харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, энэ хүрээнд чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилт тавин ажиллаж байна. Өнгөрсөн онд манай аймаг ОХУ-ын Тува улстай, энэ оны 05 дугаар сард Тувагийн Их сургуультай  хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. Гэрээний дагуу сонгон шалгаруулалтанд тэнцсэн 10 хүүхдийг тус улсын Засгийн газрын 100 хувийн тэтгэлэгтэйгээр Тувагийн их сургуульд суралцуулахаар болсон билээ. Тэтгэлгээр суралцах эрх авсан шилдэг хүүхдүүдийг хүлээн авч уулзлаа.

 

ЗАВХАН АЙМГИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДАД БАРТААТ ЗАМЫН 10 МОТОЦИКЛЬ ГАРДУУЛЛАА

 

Америкийн Нэгдсэн Улсын Денали Үндэсний Парк, Байгалийн нөөц газар ба Отгонтэнгэрийн Дархан Цаазат Газрын хооронд эгч дүүс парк байгуулах ёслол болон "Rally for Rangers" сангаас Отгонтэнгэрийн УТХГ-ын байгаль хамгаалагчдад мотоцикл гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо. "Rally for Rangers" сангаас хөрөнгө босгох ажлыг зохион байгуулж  YAMAHA маркийн  бартаат замын 10 мотоциклыг АНУ, Австрали, Канад улсын иргэд Улаанбаатараас Отгонтэнгэр уулын өвөр хүртэл 1600  км замыг туулан  ирж Отгонтэнгэрийн УТХГ-ын 10 байгаль хамгаалагчдад  гардуулан өглөө.

 

АЙМГИЙНХАА 24 СУМАНД АЖИЛЛАЛАА

 

2017 оны 8 дугаар сарын 22-оос 9 дүгээр сарын 3-ны өдрүүдэд 24 суманд ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа. Мөн төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, төрийн үйлчилгээг иргэдэд хэрхэн хүргэх талаар мэдээлэл  хийж тэдний санал бодлыг сонслоо.

 

 

 

 

2017-08-30 15:39:49