A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 333

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 333

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 334

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'parent_id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 334

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 368

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2017 ОНЫ 10 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН ОНЦЛОХ МЭДЭЭЛЭЛ
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2017 ОНЫ 10 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН ОНЦЛОХ МЭДЭЭЛЭЛ
1611 ХҮН ҮЗСЭН БАЙНА

“МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР” 23.000 МОД ТАРИЛАА

 

Завхан аймаг энэ удаагийн “Мод тарих үндэсний өдөр”-өөр 44 жилийн түүхтэй Сэлэнгэ аймаг дахь ойн МСҮТ-ийн багш, суралцагчдыг урьж, нутаг орныхоо онцлогт тохирсон модыг мэргэжлийн хүмүүсийн удирдлага зөвлөмжийн дагуу тарилаа. Мод тарих, арчлах, ногоон байгууламжийн мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэх зорилгоор энэ оны 11 дүгээр сараас Сэлэнгэ аймгийн МСҮТөвд хүмүүсээ сургахаар гэрээ байгуулав.

 

НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЛАА

 

Завхан аймгийн Засаг даргын санал болгосны дагуу НҮБ-ийн Хүүхдийн сан 2017-2021 онд Завхан аймагтай хамтран ажиллаж "Хүүхдэд ээлтэй орон нутаг" төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс тэргүүтэй төлөөлөгчид Завхан аймагт ажиллаж аймгийн удирдлагууд, хамтарч ажиллах талуудтай уулзаж санал солилцсоны дагуу 2017-2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. 

 

ЭЛЧИН САЙД СУРЕШ БАБУ ЗАВХАН АЙМАГТ АЙЛЧИЛЛАА

 

Аймгийн Засаг даргын урилгаар Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Суреш Бабу Завхан аймагт айлчилж Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Завхан аймгаас урт, богино хугацааны сургалтанд оюутан сурагчид болон мэргэжилтнүүдийг хамруулах, жижиг дунд бизнесийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Хамтын ажиллагааны хүрээнд эхний ээлжинд 5 төрийн албан хаагч, Англи хэлний 10 багшийг Энэтхэгийн Засгийн газрын 100 хувийн тэтгэлэгт сургалтанд хамруулах, ХЖТеатрын 9 уран бүтээлчийг Энэтхэг улсад болох Олон улсын Фестивальд оролцуулахаар шийдвэрлэв.

 

 “АРД ИРГЭДЭЭ СОНСОХ АЯН”-ЫГ БҮХ СУМДАД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Аймгийн Засаг даргын “Ард иргэдээ сонсох аян”, ажлын тайлангаа хөдөөгийн 23 суманд зохион байгуулж, 6000 гаруй иргэдтэй нүүр тулан уулзаж тэдний санал бодлыг сонслоо. “Иргэдээ сонсох аян”-ы хүрээнд 23 сумын 109 багийн иргэдээс Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд оруулах саналыг нь авч, төрийн байгууллагын ажлыг ард иргэдээр нь үнэлүүлэх тухай аймгийн Засаг даргын шийдвэрийн дагуу сумдын бүх төрийн байгууллагын ажлыг ард иргэдээр нь үнэлүүлэх ажлыг зохион байгуулав.

 

“БҮТЭН ЗҮРХ” ХӨДӨЛГӨӨН ӨРНҮҮЛЖ БАЙНА

 

Амьдралын хүндийг нуруундаа үүрч, хатуу бүхнийг сэтгэлийн тэнхээгээр туулж яваа бяцхан үрсдээ сэтгэлийн дэм хайрлах,  ирээдүйд нь хөрөнгө оруулалт хийх, амьдралд нь гэрэлт ирээдүй бэлэглэх зорилгоор аймгийн Засаг даргын санаачилгаар “Бүтэн зүрх” хөдөлгөөн өрнүүлж байна. “Бүтэн зүрх” хөдөлгөөний хүрээнд аймгийн хэмжээнд байгаа бүтэн өнчин 75 хүүхдэд тус бүрт нь 500.000 төгрөгийн хадгаламж нээж өгөхөөр шийдвэрлэж батламжийг нь гардуулан өглөө.  Энэхүү санаачлагыг дэмжиж байгаа албан байгууллага, ард иргэд “Бүтэн зүрх” хөдөлгөөнд нэгдэх боломжтой юм.

 

ТҮДЭВТЭЙ СУМ ТӨВЛӨРСӨН ХАЛААЛТАНД ХОЛБОГДЛОО

 

Хөдөөгийн иргэдээ ая тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөл бололцоог хангах зорилгоор сумдын нэгдсэн халаалтанд холбох ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ.  “ММС трейд” ХХК-ийн санхүүжилтээр Түдэвтэй сумын нэгдсэн халаалтанд холбож 10 дугаар сарын 04-ний өдрөөс халаалтаа эхлүүлснээр нэгдсэн халаалт, цэвэр усны шугаманд холбогдсон 4 дэхь сум боллоо. Ингэснээр халаалтуудаа хөдөөгийн иргэд маань усаа гаднаас зөөхгүй, түлээ түлш бэлдэхгүй тохь тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөл бүрдлээ.

 

БАЯНТЭС СУМЫН ЦЭЦЭРЛЭГ ШИНЭ  БАЙРТАЙ БОЛЛОО

 

Баянтэс сумын цэцэрлэгийн хамт олон сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор 50 хүүхдийн ор бүхий 100 м.кв өргөтгөлийн барилгыг 20,3 сая төгрөгийн төсөвт өртгөөр барьж ашиглалтанд орууллаа. Ингэснээр тус сумын хүүхэд багачууд тав тухтай, дулаан орчинд хичээллэх боломж бүрдэж байгаа бол цэцэрлэгийн хувьд олон газар галлахгүй болж түлш халаалтын зардлаа хэмнэх боломж бүрдсэн байна. Сумын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт  0,9 хувиар нэмэгдэж 83,4 хувьд хүрээд байна.

 

ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНД ОСОЛДСОН ИРГЭДИЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААГ ШУУРХАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж Отгонтэнгэр хайрханд осолдсон 17 иргэнийг хайх эрлийн үйл ажиллагааг зохион байгуулахад аймаг орон нутгаас 225 төрийн албан хаагчдыг дайчлан ажиллуулах, эрлийн ажиллагаанд шаардагдах орон гэр, хоол хүнс, түлээ түлш, бензин шатахуунаар хангах, нисдэг тэрэгний шатахуун цэнэглэх баг, сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх баг зэргийг зохион байгуулж, гар утасны сүлжээг өргөтгөх, интернэтийн хурдыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч ажилласнаар богино хугацаанд эрлийн ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Аймгийн лам нарыг Отгонтэнгэр хайрханд аваачиж Очирвааний тахилга зохион байгуулж байгаль дэлхий, уул усаа аргадах, хүн зоноо ариусгах ажлыг зохион байгууллаа.

 

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

 

Аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж 14 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Зөвлөлийн хурлаар аймгийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт, салбарын сайдуудтай байгуулсан гэрээний хэрэгжилт, хэлтэс агентлагийн удирдлагууд, сумдын Засаг дарга нартай байгуулсан гэрээний хэрэгжилтийг хэлэлцэн холбогдох үүрэг даалгавар өгч ажилласан нь анх удаагийн шинэлэг ажил боллоо. Долоо хоног бүрий Даваа гарагт хуралддаг “Шуурхай хуралдаан”-д идэвхтэй оролцдог байгууллагууд мэдээллээ цаг алдалгүй шуурхай авч үүргээ хангалттай биелүүлж байгаа бол хуралд суудаггүй байгууллагуудын Үр дүнгийн гэрээний хэрэгжилт хангалтгүй байгааг онцлон үүргээ хангалтгүй биелүүлж байгаа байгууллагын удирдлагуудад ажлаа эрчимжүүлэх хугацаатай үүрэг өглөө.

 

 

ТЭЛМЭН СУМЫН ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН АЖИЛ 90  ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

 

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Тэлмэн суманд 150 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилгыг энэ оны 07-р сарын 15-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Аймгийн Засаг даргыг барилгын ажлын явцтай танилцах үеэр гүйцэтгэгч  “Кэнжикү” ХХК-ийн удирдлагууд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нэмэлт ажлын төсөв богино хугацаанд шийдэгдвэл энэ намартаа багтаан барилгын ажлыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгөх боломжтой болохоо илэрхийлж байлаа. Ингэснээр  Тэлмэн сумын хүүхэд багачууд энэ өвөл тохь тухтай, дулаан орчинд суралцах боломж бүрдэх юм.

 

ЗАЛУУ МАЛЧДЫН  ЧУУЛГАН БОЛЛОО

 

Аймгийн Засаг даргын “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд залуу малчдаа дэмжих, тэдэнд урам зориг өгөх, тулгамдаж буй асуудлуудаа ярилцан шийдвэрлэх зорилгоор  Тэлмэн суманд "Залуу малчдын чуулга уулзалт"-ыг анх удаа зохион байгууллаа. Чуулга уулзалтанд  200 гаруй малчид оролцож  мал маллагааны арга ухаан, туршлагаа хуваалцаж, ахмад малчдаасаа суралцах, төр засгаас малчдын талаар хэрэгжүүлж буй ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. Завхан аймаг мал аж ахуйн салбарт ажиллаж буй малчдаа дэмжих, залуу малчдаа урамшуулах, тэднийг мал аж ахуйн салбарт тогтвор суурьшилтай, үр дүнтэй ажиллуулах зорилгоор “Сайн малчин” хөтөлбөр боловсруулж 24 сумын 115 багийн малчдаасаа санал авах ажлыг зохион байгуулж байгаа юм.

 

ТӨРИЙН АЛБАНЫ  САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

 

Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 7 дугаар хуралдаан болж “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу зохион байгуулсан  сонгон шалгаруулалтуудын дүнг хэлэлцэж хамгийн өндөр оноо авсан иргэдийг тухайн албан тушаалд нэр дэвшүүлж томилуулахаар шийдвэрлэж санал хүргүүлэхээр тогтов. Мөн Нөмрөг сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Ц.Сүрэнрагчаагийн өргөдөл, гомдлыг шалгасан ажлын хэсгийн дүгнэлт болон бусад асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


 

Б.Оюун-Эрдэнэ

2017-11-03 16:05:52