САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
1146 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Гаалийн албаны дарга Титанаков ЕН тэргүүтэй төлөөлөгчид Завхан аймагт  албан ёсны айлчлал хийлээ. Талууд   хамтын  ажиллагааны талаар харилцан ярилцсаны үр дүнд  аймгийн  төрийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан Гаалийн байгууллагуудын ажил хэргийн уулзалт зөвлөгөөн, бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт семинарыг  хамтран  тогтмол зохион байгуулах, Завхан аймаг  Тува улс хоорондын   гадаад эдийн засгийн хамтын ажиллагааг  идэвхжүүлж,  хилийн үзэсгэлэн худалдааг үр дүнтэй зохион байгуулахад бүх  талын  дэмжлэг үзүүлэх, барааны тэмдгийн жагсаалт болон албан ажил хэргийн талаарх шаардлагатай мэдээлллийг тогтмол харилцан солилцож байхаар  хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

2014-03-27 12:22:25