Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамъянтивийн санаачлагаар, аймгийн Засаг даргын Тамгын газар, Гүүд нэйборс ОУТББ –тай хамтран хэрэгжүүлж буй Дулаан баригч G-Saver бүтээгдэхүүнийг нийлүүлэх төслийн нээлтийн арга хэмжээ боллоо. Энэхүү нээлтэд Засаг даргын орлогч Ч.Пунцаг, Улиастай сумын ТГ-ын дарга Д.Сандагдорж, Гүүд нэйборс ОУТББ-ын захрирал Со Тэ Вон, Гүүд шэйрэнг ХХК-ийн захриал Ан Жун Су , Завхан аймаг дахь Гүүд нэйборс ОУТББ-ын ажилчид, иргэд хөдөлмөрчид оролцов.
Тус арга хэмжээний үеэр Жинст, Товцог, Өлзийт багийн өндөр настай иргэдэд G-Saver бүтээгдэхүүнийг бэлэглэж, төслийн ажилчид суурилуулж өгөхөө мэдэгдлээ.
Аймгийн Тэс, Сонгино, Сантмаргаз, Тэлмэн, Завханмандал , Дөрвөлжин, Отгон, Шилүүстэй сумдад тус бүр 200 ширхэг Дулаан баригч G-Saver бүтээгдэхүүнийг нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурж, бүтээгдэхүүнийг хүргэх аяны цуваа сумдын зүг хөдөллөө. Одоогийн байдлаар Улиастай суманд 2000 ширхэг дулаан баригч бүтээгдэхүүнийг айл ,өрхүүдэд амжилттай суурилуулсан байна.