ОХУ-ын БНТУВА улсын тэргүүн Ш.В.Кара-Оолын урилгаар Завхан аймгийн Засаг даргаар ахлуулсан манай аймгийн төлөөлөгчид Кызыл хотноо энэ сарын 7-10-ны өдрүүдэд айлчлал хийж, Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцлоо. Тус айлчлалын үеэр ОХУ-н БНТУВА улсын Засгийн газар, Монгол улсын Завхан аймгийн Засаг захиргааны хооронд худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан –техник, соёл, боловсрол, хилийн хамтын ажиллагааны тухай хамтран ажиллах гэрээг шинэчилж , гэрээг ажил хэрэг болгоход хоёр талаас харилцан анхаарч, дэмжихээ талууд хэлж байв.
Мөн энэ айлчлалын хүрээнд аймгийн Дэвшил сургууль ОХУ-н БНТува улсын Государственны Лицей сургуультай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, хамтын ажиллагаа тогтоов. Түүнчлэн Засаг дарга Ж.Жамъянтивын урилгаар ОХУ-н БНТУВА улсын Эдийн засаг, Гадаад харилцааны агентлагийн дарга Ч.Ч.Ондар нарын төлөөлөгчид ирэх 7-р сард Завхан аймагт айлчлахаар боллоо.