1. Газар өмчлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар
2. Газрын кадастрын зураг /эх хувь/
3. Барилга байгууламж барих эрх олж авсан этгээдийн иргэний үнэмлэхний хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, түүнийг төлөөлөх этгээдийн иргэний үнэмлэхний хуулбар
4. Барилга байгууламж барих эрхийн гэрээ, холбогдох баримт
5. Үйлчилгээний хураамж : 10000 төгрөг, Яаралтай бол 20000 төгрөг
6. Мэдүүлэг бөглөнө.
Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгч, буцах хуудас /тасалбар/ авна.
Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн үйлчилгээг 5 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан бүртгэнэ.
СЕРВИТУТЫН ЭРХИЙГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЖ ӨГӨХ БАРИМТ БИЧГҮҮД:
1. Сервитутыг бүртгүүлэх тухай мэдүүлгийг өмчлөгч, эсхүл сервитут бүхий этгээдийн хэн нэг нь гаргах бөгөөд мэдүүлэгт сервитутын гэрээг нотариатаар гэрчлүүлж хавсаргана.
2. Иргэний өмчийн газарт Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 33.1-д заасны дагуу нийтийн сервитут тогтоосон бол мэдүүлэгт нийтийн сервитут тогтоох тухай сум, дүүргийн Засаг даргын шийдвэрийг эх хувиар нь хавсаргана.
3. Үйлчилгээний хураамж : 10000 төгрөг, Яаралтай бол 20000 төгрөг.
4. Мэдүүлэг бөглөнө.
Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгч, буцах хуудас /тасалбар/ авна.
Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн үйлчилгээг ажлын 3 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан бүртгэнэ.
УЗУФРУКТЫН ЭРХИЙГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЖ ӨГӨХ БАРИМТ БИЧГҮҮД:
1. Иргэний хуулийн 152.1-д заасан, эд хөрөнгийг хязгаартай эзэмшиж, ашиглах эрх /цаашид “узуфрукт” гэх/-ийг түүнийг эзэмшигчийн гаргасан мэдүүлгийг үндэслэн бүртгэнэ.
2. Узуфрукт эзэмшигч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах, түрээслэх тохиолдолд эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд мэдүүлэгт Иргэний хуулийн 152.2-т заасан өмчлөгчийн зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлж хавсаргана.
3. Үйлчилгээний хураамж : 10000 төгрөг, Яаралтай бол 20000 төгрөг
4. Мэдүүлэг бөглөнө.
Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгч, буцах хуудас /тасалбар/ авна.
Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн үйлчилгээг ажлын 3 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан бүртгэнэ.
УРЬДЧИЛСАН ТЭМДЭГЛЭЛ ХИЙЛГЭХЭД БҮРДҮҮЛЖ ӨГӨХ БАРИМТ БИЧГҮҮД:
Өв залгамжлагч, худалдан авагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийж болно.
1. Урьдчилсан тэмдэглэл хийлгэх хүсэлтийг өмчлөгч, худалдан авагч эрхийн улсын бүртгэлийн албанд хамтран гаргах ба хүсэлтэд худалдан авагч болон өмчлөгчийн хооронд байгуулсан гэрээг нотариатаар гэрчлүүлж хавсаргана.
2. Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл
3. Иргэний үнэмлэхний хуулбар
4. Үйлчилгээнийхураамж :5000 төгрөг, Яаралтай бол 10000 төгрөг
5. Мэдүүлэг бөглөнө.
Эрхийн улсын бүртгэлийн тусгай тэмдэглэл, урьдчилсан тэмдэглэлийг хүчингүй болгоход үнэ төлбөргүй.
Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгч, буцах хуудас /тасалбар/ авна.
Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн үйлчилгээг ажлын 3 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан бүртгэнэ.
ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН БҮРТГЭЛИЙН ГЭРЭЭГ ДУУСГАВАР БОЛГОХ, ЦУЦЛАХАД БҮРДҮҮЛЖ ӨГӨХ БАРИМТ БИЧГҮҮД:
1. Гэрээ дуусгавар болсон тухай албан бичиг, тодорхойлолт /банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо гэх мэт/. Албан бичигт эд хөрөнгийн хаяг, улсын бүртгэлийн дугаар, гэрээний огноо, дугаар зэргийг тодорхой, зөв бичсэн байна.
Хэрэв иргэдийн хооронд байгуулсан гэрээ дуусгавар болж байгаа бол гэрээ дуусгавар болсон тухай тодорхойлолт хийж баталгаажуулсан байна.
2. Үйлчилгээний хураамж: -Үнэ төлбөргүй
3. Мэдүүлэг бөглөнө
4. Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгч, буцах хуудас /тасалбар/ авна