Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
Аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны даргын, Баянхайрхан сумын Засаг даргын Тамгын газрын даргын, Б.Явуухулангийн нэрэмжит Төв номын сангийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт болно

УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам, Төрийн албаны зөвлөлийн  2013  оны  60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны даргын, Баянхайрхан сумын Засаг даргын Тамгын газрын даргын, Б.Явуухулангийн нэрэмжит Төв номын сангийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт 2014 оны 02 сарын 28-ны өдрийн 10,00 цагт Нутгийн Удирдлагын ордны бага танхимд зохион байгуулагдана.

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл

НИЙТЭЛСЭН: 2016-03-04 03:17:55