Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 онд хэрэглэх шатахуун, жижүүрийн албан хаагчид, хоригдогсдын хоол хүнсний материалын нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын үнийн санал авах урилга
931 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
 
 
Огноо: 2019-01-25
Тендер шалгаруулалтын нэр: Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 онд хэрэглэх шатахуун,  жижүүрийн албан хаагчид, хоригдогсдын хоол хүнсний материалын нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ажил
Тендер шалгаруулалтын дугаар: 09-ХА-06/2019
         Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газар нь  эрх бүхий тендерт оролцогчдоос: “Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 онд хэрэглэх шатахуун, жижүүрийн албан хаагчид, хоригдогсдын хоол хүнсний материал”-ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
      Тендерийг 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 09 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 10 цаг 00 минутад  нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй. 
Орон нутгийн давуу эрхийн зөрүү тооцно. 
Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана. 
Банкны нэр: Төрийн сан 
Дансны дугаар ₮: 100090051006 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Хаяг : Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны алба. Нутгийн 
удирдлагын ордон. 4-р давхар 417 тоот Майл хаяг: 09haaa@gmail.com                                 Утас: 70462369, 88830756 Эх сурвалж zavkhan.gov.mn

2019-01-25 17:15:15