ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
1422 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 6-р хуралдаан болж 4 асуудал хэлэлцлээ. Эхлээд төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60-р тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу зохион байгуулсан Асгат, Баянтэс, Дөрвөлжин, Их-Уул, Нөмрөг, Отгон, Сонгино, Тэлмэн, Тэс, Ургамал, Цагаанхайрхан, Яруу сумын эрүүл мэндийн төвүүд, Завханмандал, Түдэвтэй, Шилүүстэй сумын сум дундын эмнэлэг, Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн эрхлэгч эмчийн сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцлээ. Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн тайланг хэлэлцээд тухайн ажлын байранд өрсөлдөж хамгийн өндөр оноо авсан Ц.Осоржамааг Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн, А.Дулмааг Завханмандал сумын сум дундын эмнэлгийн, Н.Өлзийжаргалыг Түдэвтэй сумын сум дундын эмнэлгийн, Г.Баярбатыг Шилүүстэй сумын сум дундын эмнэлгийн эрхлэгч эмчийн, Т.Чимидийг Асгат сумын Эрүүл мэндийн төвийн, Т.Анхзаяаг Баянтэс сумын Эрүүл мэндийн төвийн, Н.Батцэцэгийг Дөрвөлжин сумын Эрүүл мэндийн төвийн, Г.Жавзансүрэнг Их-уул сумын Эрүүл мэндийн төвийн, Л.Гүндэгмааг Нөмрөг сумын Эрүүл мэндийн төвийн, Г.Наранцэцэгийг Отгон сумын Эрүүл мэндийн төвийн, Ц.Солонгобаярыг Сонгино сумын Эрүүл мэндийн төвийн, Б.Мягмаржаргалыг Тэлмэн сумын Эрүүл мэндийн төвийн, Д.Энхнямбууг Тэс сумын Эрүүл мэндийн төвийн, О.Тунгалагийг Ургамал сумын Эрүүл мэндийн төвийн, Л.Нямсайханыг Цагаанхайрхан сумын Эрүүл мэндийн төвийн, М.Ариунжаргалыг Яруу сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн албан тушаалд тус тус томилуулахаар дүгнэлт гарган нэр дэвшүүлж, томилох эрх бүхий албан тушаалтнуудад санал хүргүүлэхээр боллоо. Шалгаруулалтанд тэнцсэн иргэдийг ТАЗсЗ-ийн хуралдаанаар оруулж, салбар зөвлөлийн дарга, гишүүд  холбогдох заавар зөвлөгөөг өглөө.

Дараа нь Их-уул сумын 1 дүгээр багийн иргэн И.Батжаргалын өргөдлийг шалгах ажлын хэсэг томилох асуудлыг хэлэлцэж “Их-уул сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан И.Батжаргалын өргөдлийг шалгаж, дүгнэлт гаргах” ажлын хэсгийг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, ТАЗсЗ-ийн гишүүн С.Отгоннямаар ахлуулан томилсон салбар зөвлөлийн тогтоол гаргахаар болсон юм. Хуралдаанаар хэлэлцсэн 3 дахь асуудал бол Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Т.Ариунзаяа, Отгон сумын Байгаль хамгаалагчаар ажиллаж байсан Б.Идэрмөнх нарын өргөдлийг шалгах ажлын хэсэг томилох тухай байлаа. Дээрх өргөдөл гаргасан иргэдийг өргөдлийг шалгаж, дүгнэлт гаргах ажлын хэсгийг аймгийн Аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор Л.Уламбаяраар ахлуулан томилсон салбар зөвлөлийн тогтоол гаргахаар тогтлоо. Хамгийн сүүлд Биеийн тамир, спортын газрын даргаар ажиллаж байсан Д.Чойжилсүрэнгийн өргөдлийг шалгах ажлын хэсэг томилох асуудлыг хэлэлцэж энэ ажлын хэсгийг НБХ-ийн дарга, ТАЗсЗ-ийн гишүүн А.Шаравжамцаар ахлуулан томилсон салбар зөвлөлийн тогтоол гаргахаар шийдвэрлэлээ.

 

Б.Оюун-Эрдэнэ

2017-06-07 11:57:08