Улсын аварга малчны босго шагнал гэж нэрлэгддэг МҮОНРТ, ХХААХҮЯамнаас 40 дэхь жилдээ олгож байгаа "Алтан төлийн эзэн"-ээр энэ жил Завхан аймгаас 12 малчин шалгарлаа. Мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй, хичээнгүй хөдөлмөрлөсний үр дүнд мал сүргээ үр төлөөр нь тогтвортой өсгөсөн амжилтаар “Алтан хурганы эзэн”-ээр Отгон сумын Бадрал багийн малчин Гэндэндоржийн Энх-Амгалан, Асгат сумын Аргалант багийн малчин Аюушжавын Эрдэнэ-Очир, Алдархаан сумын Аргалант багийн малчин Бибишийн Начинханд, Идэр сумын Мануустай багийн малчин Гүрбазарын Батнасан, Сонгино сумын малчин Гомбоогийн Алтанбаатар, Яруу сумын Хэц улаан багийн малчин Балдангийн Бадар, “Алтан тугалын эзэн”-ээр Шилүүстэй сумын Хөгжил багийн малчин Пүрэвийн Лхагвабаатар, Яруу сумын Өргөн багийн малчин Балдан-Очирын Болд, Идэр сумын Дархан-Уул багийн малчин Хасдаваагийн Батболд, “Алтан унаганы эзэн”-ээр Баянтэс сумын Бужир багийн малчин Сэмжидийн Дамдинрагчаа, Яруу сумын малчин Буриадын Нанзаддорж, “Алтан ишигний эзэн”-ээр Дөрвөлжин сумын Цогт багийн малчин Баатархүүгийн Цогтбаатар нар тус тус шалгарлаа.