Дөрвөлжин сум сар шинийн баярын өмнө Төрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаагаа зохион байгуулж Тахиа жилийн шилдгүүддээ шагналыг нь гардууллаа. Тахиа жилд Дөрвөлжин сум 208.085 толгой мал тоолуулж, 2235 толгой тэмээгээр аймагтаа тэргүүллээ. Мөн хөдөлмөр зүтгэлээрээ бусдыгаа хошуучлан манлайлж алтан төлийн эзэн 1, аймгийн аварга малчин 4, аймгийн алдарт уяач 1, сумын мянгат малчин 12, сумын аварга малчин 4, сумын залуу аварга малчин 1, хөдөлмөрийн баатруудын нэрэмжит аварга малчин 2, сумын алдарт уяач 8, сумын бүтээлч малчин гэр бүл 1 шалгарлаа.
Дөрвөлжин сум мал аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүн дээр суурилсан жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлыг байрыг нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байгаа юм. Дөрвөлжин сумыг 2017-2025 онд хөгжүүлэх Тогтвортой хөгжлийн төлөвлөгөө, Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө гэсэн 2 томоохон бодлогын баримт бичгийг судалгаа шинжилгээний үндсэн дээр тус тус боловсруулан сумын ИТХ-аараа баталсан нь аймагтаа анхдагч боллоо.
Б.Оюун-Эрдэнэ