ЗАВХАН АЙМГИЙН 21 ИРГЭН ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА
680 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Улс эх орон, төрөлх нутгийнхаа хөгжил дэвшилд өөрийн хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулан олон жил үр бүтээлтэй ажилласан  иргэдийг сар шинийн баярыг тохиолдуулан МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагналаа. Завхан аймгаас Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Цэрэнхүүгийн Бамбадорж, Нясын Аранлав, Жаймаагийн Лхагважав, Жадамбын Доржжигжид, Сумъяабазарын Баасанжав, Цэргийн гавъяаны одонгоор Даваацэрэнгийн Мөнхбат, Алтан гадас одонгоор Сүхбатын Ганзориг, Сүрэнхүүгийн Хандаа, Раднаасэдийн Шуурай, Чойндонгийн Очирбат, Дүгэрсүрэнгийн Гансүх, Тогтохбаярын Наранцэцэг, Дашинцоогийн Даваасамбуу, Батхуягийн Дэмбэрэлнямбуу, Аюурсэдийн Туяа, Даваагийн Саранбилэг, Хөдөлмөрийн хүндэт медалиар Даваанямын Батбаяр, Тэрбишийн Ганбат, Сүрэндоржийн  Мөнхтөр, Цэргийн хүндэт тэмдэгээр Түдэвваанчигийн Отгонбаяр нарын 21 иргэн шагнагдсаныг аймгийн удирдлагууд гардууллаа.

Мөн аймгийн Засаг дарга Д.Батсайхан төрийн одон медаль хүртсэн зарим ахмад настны шагналыг өөрийн биеэр гэрт нь очиж гардуулсан юм.

 

Б.Оюун-Эрдэнэ

2018-02-15 18:24:00