АХМАД БУУРЛУУДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
505 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Билгийн улирлын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг тохиолдуулан аймгийн удирдлагууд ахмад буурлуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Завхан аймгийн хэмжээнд 6800 ахмад настан байгаагаас 1800 орчим нь албан байгууллагад харьяалалтай, харин 5000 ахмад харьяалалгүй байдаг. Тиймээс ямар нэгэн албан байгууллагад харьяалалгүй ахмадуудыг аймгийн удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.Сар шинийн баярыг тохиолдуулан ийнхүү ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, гарын бэлэг гардуулж, үндэсний өв уламжлалыг шингээсэн урлагийн тоглолтоор бэлэг барьж байгаад ахмадууд талархаж буйгаа илэрхийлж байсан юм. Завхан аймаг Улсын алдар цолтой 18, 90-ээс дээш настай 79 ахмад настантай. Эдгээр настангууддаа аймгийн Засаг даргын гарын бэлгийг гардуулсан бол 100-аас дээш настай Тэлмэн сумын иргэн Д.Бавуу, Их-уул сумын иргэн А.Долгоржав нарт МУ-ын Ерөнхийлөгчийн бэлгийг тус тус гардууллаа.

2018-02-14 19:36:21