“СЭТГЭЛИЙН ХҮЧ” 1000 ЦЭЦЭГСИЙН БАЯР БОЛЛОО
656 ХҮН ҮЗСЭН БАЙНА

“Ногоон Улиастай” хөтөлбөрийн хүрээнд Завхан аймгийн ЗДТГазар, Аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл, Ахмадын хороотой хамтран “Сэтгэлийн хүч” 1000 цэцэгсийн баяр зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдаанд төрөл бүрийн цэцэг тарьдаг, цэцгийн худалдаа эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд оролцон туршлага солилцож, “Ногоон Улиастай” хөтөлбөрт хамтран ажиллахаа илэрхийллээ.

Мөн Улиастай сумын сургуулийн өмнөх боловсролын багш нарын авьяасыг нээх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хамтын хөдөлмөрийг урамшуулах зорилгоор гарын доорхи материалаар шинэлэг цэцэгс хийх 7 хоногийн уралдаан зарлаж, шилдгүүдийг тодрууллаа. Бүтээлүүдийг 40 ширхэгээс доошгүй 3-5 нэр төрлийн цэцэг хийх, ур чадвар, хийц, өнгө зохицол, бэлгэдэл, зохиомж зэргийг харгалзан дүгнэж, тэргүүн байранд 3-р цэцэрлэг, дэд байранд 9-р цэцэрлэг, гутгаар байранд 6-р цэцэрлэг тус тус шалгарч “Сэтгэлийн хүч” 1000 цэцэгсийн баярт оролцлоо. Тэргүүн байрт шалгарсан 3-р цэцэрлэгийн багш нар “Хүндэтгэн урья” талархлын үйл ажиллагаанд үнэ төлбөргүй орох эрхээр шагнууллаа.

 

2018-03-14 09:05:53