ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
727 ХҮН ҮЗСЭН БАЙНА

"Төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагыг сайжруулах жил"-ийн хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газраас эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвөлгөөнд 24 сумын эрүүл мэндийн салбарын удирдах ажилтан, аймгийн удирдлагууд оролцож Эрүүл мэндийн сайд, аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний биелэлтийг хэрэгжүүлэх,  цаашид зохион байгуулах ажлын талаар ярилцлаа.

 

МУ-ын засгийн газар, Эрүүл мэндийн яам 2018 онд "Эрүүл мэндийн даатгалыг иргэн бүрт" уриатай ажиллаж байна. Энэхүү уриа нь Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, бусад баримт бичиг, тэр дундаа Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй уялдаж байгаа юм. Ингэхдээ хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үйл ажиллагаанд хувь хүн төдийгүй бусад салбарын оролцоо хамтын ажиллагааны нэгдмэл байдлыг хангаж, үйл ажиллагаагаа уялдуулж ажиллахаар төлөвлөжээ.

Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын дэд хөтөлбөрийг Завхан аймагт хэрэгжүүлнэ. Энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг байгууллага нэг бүр дээр үнэлж дүгнэнэ, Эх хүүхэд нөхөн үржихүйн эрүүл мэнд хөтөлбөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллах, 12 багийн эмчийг мотоциклоор хангах зэрэг олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөснийг энэ үеэр аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Шаравжамц танилцууллаа.

 

Б.Оюун-Эрдэнэ

2018-03-19 10:38:50