СУМДЫН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙГ ЧАДАВХИЖУУЛЛАА
1057 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран 2016-2020 онд "Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийг хэрэгжүүлж байгаа юм. Завхан аймаг төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудтай хамтран 2016, 2017 онуудад сумын ИТХ-ын 444 төлөөлөгч, аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгч, багийн ИНХ-ын дарга нарыг чадавхижуулах сургалтыг зохион байгуулсан. Тэгвэл энэ удаад хөдөө орон нутгаас анх удаа Завхан аймагт сумдын ИТХ-ын тэргүүлэгчдийг чадавхижуулах "Төлөөлөгчийн манлайлал" 2 өдрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

 

 

Сумдын ИТХ-ын тэргүүлэгчдийн улс төрийн мэдлэгийг тэлж, манлайллын бодит чадвар эзэмшүүлэх зорилготой "Төлөөлөгчийн манлайлал" сургалтыг Хувь хүний манлайлал, Стратегийн манлайлал, Улс төрийн манлайлал, Иргэдийг манлайлах, Харилцан суралцах, дэмжих гэсэн 5 сэдвийн хүрээнд үндэсний сургагч багш нар зохион байгууллаа.Энэ хөтөлбөрийг Удирдлагын академийн болон НҮБ-ын сургагч багш нар хамтран Монгол хүний сэтгэлгээний болон нийгмийн хөгжлийн онцлогт тохируулан орчин үеийн онол, арга зүй дээр суурилан боловсруулжээ.

 

Завхан аймгийн 24 сумын ИТХ-ын 152 тэргүүлэгч энэхүү сургалтанд идэвхтэй оролцож мэдлэг, ур чадвараа дээшлүүллээ. Ингэснээр Завхан аймаг бүх шатны нутгийн удирдлагын байгууллагын төлөөлөгчдөө чадавхижуулаад байна.

 

Б.Оюун-Эрдэнэ

 

2018-03-16 15:00:41