"СТАНДАРТТАЙ ЗАВХАН" ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ СТАНДАРТУУДЫГ НЭВТРҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
896 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймаг өнгөрсөн жилээс эхлэн "Стандарттай Завхан" хөтөлбөрийг аймгийн ИТХ-аараа батлан хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгж байгууллагуудын дотоод, гадаадын зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх  зорилгоор Олон улсын итгэмжлэл бүхий “Монсертф” ХХК-тай хамтран менежментийн тогтолцооны стандартуудыг нэвтрүүлэх арга, аргачлалын сургалтыг зохион байгууллаа. Олон улсын стандартын академиас зохион байгуулсан энэхүү сургалтанд  40 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын удирдах ажилтан, ахлах мэргэжилтэн,  чанарын менежер 100 гаруй хүн оролцлоо. Мөн энэ үеэр “Чанар эрхэмлэгч” 4 аж ахуйн нэгжид  менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх талаар зөвлөгөө өглөө.

"Стандарттай Завхан" хөтөлбөрийн хүрээнд цаашид менежментийн тогтолцооны стандартыг хэрэгжүүлэх, дотоод аудитор бэлтгэх сургалтыг 5 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ. Олон улсын стандартын Академиас явуулж буй  шаталсан сургалтанд хамрагдсанаар олон улсын сургагч багш, зөвлөх, аудиторын эрх авах боломжтой юм.

 

Б.Оюун-Эрдэнэ

2018-03-19 10:44:55