ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНИЙ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
847 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Төрийн албаны шалгалтын төв комиссын зааврын дагуу Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний мэргэшлийн шалтгалтыг МУИС-ийн Завхан сургууль дээр 4 ээлжээр зохион байгууллаа. Иргэд ерөнхий мэдлэгийн буюу хууль, монгол хэл ур чадвар, мэдээлэл технологийн шалгалтыг цахимаар, мөн ярилцлагын шалгалт өгч, 100 онооноос 60 ба түүнээс дээш оноо авсан иргэд тэнцлээ.

Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний мэргэшлийн шалгалтанд дэс болон туслах түшмэлийн 43 ажлын байранд 184 иргэн орлоо.  Дэс түшмэлийн 28 ажлын байранд 87 иргэн бүртгүүлж, 19 ажлын байранд 30 иргэн тэнцсэн бол 9 ажлын байранд иргэн тэнцээгүй байна. Харин туслах түшмэлийн 15 ажлын байранд 103 иргэн бүртгүүлж, 11 ажлын байранд 25 иргэн тэнцэж, 4 ажлын байранд иргэн тэнцээгүй байна. Өөрөөр хэлбэл төрийн албанд орохоор шалгалт өгч байгаа иргэдийн мэдлэг, ур чадвар дутмаг, шалгалтын бэлтгэл хангалтгүй байгааг харуулж байлаа. Тиймээс цаашид төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний мэргэшлийн шалгалт өгөхөөр төлөвлөж байгаа иргэд маш сайн бэлтгэж, мэдлэг чадвараа дээшлүүлэх хэрэгтэйг хэлж байна. Шалгалтын үйл явцыг иргэд танхимын гадна байрлах дэлгэцээр хянах боломжийг бүрдүүлэн ажиллаж, аливаа зөрчилгүй, хэвийн явагдаж дууслаа.

Шалгалтанд орсон 184 иргэнээс 55 иргэн тэнцэж, зарлагдсан 47 ажлын байрнаас 30 ажлын байр мэргэшлийн шалгалтаар нөхөгдсөн бол 17 ажлын байр нөхөгдөөгүй байна. Цаашид нөхөгдөөгүй үлдсэн 17 ажлын байранд нөөцөөс нөхөх арга хэмжээ авч, боломжгүй ажлын байрыг дахин мэргэшлийн шалгалтаар нөхөх тухай мэдээллийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлэхээр боллоо.

 

Б.Оюун-Эрдэнэ

2018-03-20 11:49:38