ЭРДЭНЭХАЙРХАН СУМАНД ОЁДЛЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
692 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймаг сумын Засаг даргын мөрийн хөтөлбөр, Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Насан туршийн боловсролын салбар нэгжтэй хамтран ажилгүй болон, ажил идэвхтэй хайж буй эмэгтэйчүүдэд оёдлын сургалт зохион байгууллаа. 21 хоногийн хугацаатай тус сургалтанд 25 эмэгтэй хамрагдаж мөртэй дээл, загварын дээл, цамц, платье, желетик хийж сурлаа. Тэд 90 гаруй төрлийн хувцас үйлдвэрлэж бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргалаа. Мөн өндөр настан, олон хүүхэдтэй эхчүүдэд өөрсдийн урласан бүтээлийнхээ дээжээс бэлэглэв.

 

2018-03-28 10:42:58