ЗАВХАНМАНДАЛ СУМ “ХАМТДАА ЭРҮҮЛЖИН ТУРЦГААЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
1030 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завханмандал сумын Эмэгтэйчүүдийн зөвлөл Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан төрөл бүрийн тэмцээн уралдаан зохион байгуулсан бол 2018 оны 03 дугаар сарын 14-ны өдрөөс “Хамтдаа эрүүлжин турцгаая” аяныг эхлүүлээд байна. Илүүдэл жин-таргалалтын хор уршгаар чихрийн шижин, зүрх судасны эмгэг өвчнүүдээр өвчлөх магадлал ихэсч, гоо сайхан, эрүүл мэндэд нөлөөлөх гээд олон сөрөг үр дагавартай. Таргалалт нь идэвхгүй байдал, хөдөлгөөний дутагдал, эрүүл бус хооллолт зэрэг хувь хүний амьдралын буруу хэв маягаас ихээхэн шалтгаалдаг. Тиймээс Завханмандал сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан эхлүүлээд буй “Хамтдаа эрүүлжин турцгаая” аянд тус сумын ард иргэд идэвхтэй оролцож байна.

 

Иргэд өглөө бүр 07:00 цагаас Хүнгийн голын эргээр гүйж хэвшсэнээс гадна 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн өдөр бүр дасгал хөдөлгөөн хийж байна. “Хамтдаа эрүүлжин турцгаая” аян 2018 оны 07 дугаар сарын 14-ны өдөр хүртэл 4 сарын хугацаанд үргэлжилнэ.

 

2018-03-27 09:45:43