ОТГОН СУМЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД САР БҮР ТАЙЛАНГАА ТАВИНА
632 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Отгон сумын ЗДТГ-аас 2018 оны 03 дугаар сарыг “Сахилга хариуцлагыг сайжруулах, төрийн албаны стандартыг мөрдүүлэх сар” болгон зарлаж олон ажлыг санаачлан зохион байгууллаа. Энэ хүрээнд байгууллагын дотоод журмыг төрийн албаны стандарт, бусад хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэн баталлаа. Албан хаагчдын ажлын бүтээмж, үр дүнг нэмэгдүүлэхээс гадна цалинтай уялдуулж хариуцлага тооцохоор боллоо. Мөн удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөнөөс  гарсан шийдвэр, Завхан аймгийн төрийн албан хаагчийн баримтлах 9 зарчмын талаар сургалт зохион байгуулж мэдээлэл өглөө. Цаашид Отгон сумын төрийн албан хаагчид өдөр бүр ажлын төлөвлөгөө боловсруулж сар бүрийн 20-ны өдөр тайлангаа тавьж байхаар шийдвэрлэлээ.

Мал төллөх үеэр малчдад төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, байгалийн эрсдэл, гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Гамшгаас хамгаалах хууль”-ийн хүрээнд баг бүрт “Өдөр тутмын бэлэн байдлын дэглэмд ажиллах штаб” байгуулж, 24 цагаар тогтмол холбогдох утасны дугаар ажиллуулж холбоо харилцааг сайжрууллаа. Мөн бүх өрх сууриас “Нөхцөл байдлын үнэлгээ” авч цаашид авах “Хариу арга хэмжээний төлөвлөгөө” боловсруулан ажиллаж байна.  

 

2018-03-29 10:51:29