АСГАТ СУМЫН ЗАСАГ ДАРГААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ХӨДӨӨГИЙН БАГТ АЖИЛЛАЛАА
581 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Төрийн бодлого шийдвэрийг сурталчилах, иргэдийн амьдрал ахуйтай танилцаж тэндий санал бодлыг сонсох, хүн, малын эрүүл мэндийн болон нийгмийн бусад төрлийн цогц үйлчилгээг үзүүлэх зорилгоор Асгат сумын Засаг даргаар ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 03 дугаар сарын 19-ны өдрөөс 10 хоногийн хугацаанд хөдөөгийн бүс нутаг, Аргалант багт ажиллалаа. 2018 онд тус суманд бүтээн байгуулалтын болон тохижилт, соёлжилт, нийгмийн олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тухайлбал, Сумын сургуулийг өргөжүүлж 12 жилийн сургалттай болгох, нийтийн үйлчилгээний Соёлын төв шинээр барих, хөдөөгийн үйлчилгээг шуурхай болгох зорилгоор багийн тоог нэгээр нэмэх, хүүхдийн цэцэрлэгийг камержуулах зэрэг ажлыг зохион байгуулна. 

 

Мөн төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, хөнгөн шуурхай, жигд хүртээмжтэй хүргэх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд сумын Засаг дарга, Тамгын газрын дарга нар төрийн албан хаагчдад хууль, эрх зүйн чиглэлээр эхний сургалтыг зохион байгуулж мэдээллээр ханган ажиллалаа.

 

2018-04-02 10:54:14