ДӨРВӨЛЖИН СУМ ТЭМДЭГЛЭЛТ БАЯРУУДЫГ ӨРГӨН ДЭЛГЭР ЗОХИОН БАЙГУУЛАВ
725 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан сумын Засаг даргын Тамгын газар, Эмэгтэйчүүдийн холбоо, Соёлын төвтэй хамтран эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар сургалт, “Үртэй хүн жаргалтай тоглолт, “Эрчүүдээ хүндэтгэн урьж байна” цэнгүүнийг тус тус зохион байгууллаа. Монгол Улсын Зэвсэгт хүчний 97 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг ахмад дайчин Б.Дансрангийн нэрэмжит болгон 2 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ. Сумын Засаг даргын Тамгын газар, Соёлын төв, ахмад дайчин Б.Дансрангийн үр хүүхэд, ач зээ нар хамтран “Сагсан бөмбөг”, “Холимог гар бөмбөг”, “Аавдаа бичих захидлын уралдаан”, хүүхдүүдийн дунд “Хөл бөмбөг”, “Аавдаа хэлэх сэтгэлийн үг” шүлгийн уралдаан, “Онжавууд дуулж байна” цэрэг, эх орны сэдэвт дууны тэмцээн, Баярын жагсаал, “Эх орон танаа” хүндэтгэлийн цэнгүүн, бэлтгэл офицерууд болон 5 ба түүнээс дээш хүүхдээ цэргийн жинхэнэ алба хаалгасан 4 эцэг эхэд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг тус тус  зохион байгууллаа.

2018-03-20 10:58:51