ЗАВХАН АЙМАГ БЭЛЧЭЭРИЙН МАЛ АЖ АХУЙГ СУУРИН МАЛ АЖ АХУЙТАЙ ХОСЛУУЛАН ХӨГЖҮҮЛНЭ
731 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 “Цагаан уулын лүндэн” ХХК өнгөрсөн жил Мерси кор ОУБ-ын дэмжлэгтэйгээр Идэр сумын нутагт  50 га талбайд тэжээлийн таримлын ноён гэгддэг царгасыг анх удаа тариалсан юм. Нэг талбайдаа олон жил ургаж чаддаг, ган, зудад тэсвэртэй царгасаар хадлан, ногоон тэжээл зэргийг бэлтгэхээс гадна уураг, амин хүчлийн найрлага ихтэй учраас маш сайн малын тэжээл болдог аж. Эхний ургацаа энэ намар хурааж авах юм. Мөн хэд хэдэн суманд малын тэжээл тариалах төсөл боловсруулж өгсөн бөгөөд энэ жилийн хувьд 30 сая төгрөгөөр малын тэжээл тариалахаар төлөвлөөд байна.

Цаашид малын тэжээл тариалалтыг нэмэгдүүлэхээс гадна малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор бэлчээрийн мал аж ахуйг суурин мал аж ахуйтай хослуулан хөгжүүлэх зорилт тавьж байна. “Цагаан уулын лүндэн” ХХК одоогоор алатау үүлдрийн 15 үнээтэй бөгөөд тоо толгойг нь өсгөж, гадны томоохон компаниудын шаардлагыг хангасан махыг орон нутагтаа үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна.

 

2018-04-17 08:13:04