"ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛ-ЭРС ӨӨРЧЛӨЛТ" ДЭД ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ЭРДЭНЭХАЙРХАН, ЗАВХАНМАНДАЛ СУМАНД ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ СУРТАЛЧИЛГАА ЗОХИОН БАЙГУУЛАВ
767 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Эрдэнэхайрхан сумын Засаг дарга А.Балжирын санаачилгаар хууль сахиулах байгууллагуудын эрх зүйн сургалт сурталчилгааны баг Эрдэнэхайрхан, Завханмандал сумын 160 гаруй төрийн албан хаагчдад сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалт нь “Эрх зүйн боловсрол-Эрс өөрчлөлт” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, нийтийн албан тушаалтанд эрх зүйн мэдээлэл өгөх, чадавхжуулах зорилготой юм. Энэ үеэр “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ” сэдвээр аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Э.Гомбодорж, "Захиргааны ерөнхий хууль" сэдвээр аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн В.Долгор, “Зөрчлийн тухай хуулийн ерөнхий анги, тусгай анги” сэдвээр Цагдаагийн газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн ахлах, цагдаагийн ахмад Ж.Баярмаа, “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль” сэдвээр Завхан аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокурор Н.Баасанжав, “Галын аюулгүй байдлын тухай хууль” сэдвээр Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Э.Батжаргал, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хууль” сэдвээр Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Л.Баасансүрэн, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль” сэдвээр Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Алтаншагай, Хууль зүйн туслалцааны төвөөс үзүүлэх үйлчилгээний тухай Завхан аймаг дахь Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгч Д.Бямбабаяр нар тус тус мэдээлэл өглөө. Мөн төрийн албан хаагчид хууль, эрх зүйн чиглэлээр өөр өөрийнхөө салбарт тулгарч буй асуудлуудыг танилцуулж, ажлын хэсгийнхэн нэмэлт мэдээлэл өгч ажиллалаа.

2018-04-18 17:38:28