ЦЭЦЭН-УУЛ СУМАНД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ӨРНӨЖ БАЙНА
1530 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Цэцэн-Уул суманд шинэ сургууль, зургаан настай хүүхдийн “Гэр өргөө”, Халамж үйлчилгээний төв баригдаж байна. Тус сумын ерөнхий боловсролын сургуулийн барилга 1980 онд баригдаж, 2000 онд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд 70 сая төгрөгийн санхүүжилтээр их засвар хийснээс хойш 18 жил засвар хийгээгүй юм. Тэгвэл 2018 оны Улсын төсөвт шинээр сургуулийн байр, спорт заалын барилга  барихад нэг тэрбум төгрөг тусгаж, Улаанбаатар хотын “Хатгин болор” ХХК дөрөвдүгээр сард барилга угсралтын ажлыг эхлүүлээ. Мөн зургаан настай хүүхдийн “Гэр өргөө”, Халамж үйлчилгээний барилгууд шинээр баригдаж эхэлсэн бөгөөд дээрх бүтээн байгуулалтуудад аймаг, сумын орон нутгийн хөгжлийн сангаас 100 сая төгрөг төсөвлөгджээ.

2018-05-15 16:50:38