Европын Холбооноос санхүүжүүлж буй “Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтөнд ИНБ-уудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” төслийн үйл ажиллагааны хүрээнд төслийн баг, ИНБ-ууд, ИНБ-ын Зохицуулах Зөвлөл, Завхан аймгийн ЗДТГ, МЭХ-ны аймгийн салбар зөвлөл хамтран тавдугаар сард дараах ажлуудыг зохион байгууллаа. Үүнд:
1. ИНБ-уудын ажлын үр нөлөөг сайжруулах, тэднийг чадавхжуулах зорилгоор ”Манлайлал, олон нийтийг зохион байгуулах арга” сэдвээр 33 ИНБ-ын төлөөлөл 45 хүнд хоёр өдрийн сургалтыг Монголын сайн дурынхны төвийн багш Б.Цэвэлмаатай хамтран зохион байгуулав.
2. ИНБ-уудыг төслийн үйл ажиллагаанд тогтвортой оролцуулах, сургагч багшаар ажиллах боловсон хүчний нөөцийг илрүүлэх зорилгоор 28 ИНБ-аас чадамжийн судалгаа авлаа.
3. ИНБ-уудыг чадавхжуулах зорилгоор “Хувь хүний хөгжил” сэдвээр ИНБ-уудын 35 гишүүн, ЗДТГ-ын таван мэргэжилтэнд ”Гэр бүлийн боловсрол, жендерийн харилцаа” сэдвээр Идэр сумын 260 малчин эмэгтэйчүүдэд “Гэр бүлийн боловсрол, судалгааны үндэсний хүрээлэн”-гийн багш А.Алтантуяатай хамтран сургалт зохион байгуулав.
4. Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Завхан салбар, ИНБ-уудын Зохицуулах Зөвлөлтэй хамтран ИНБ-уудын Business Breakfast уулзалт зохион байгуулж 36 ИНБ-ын төлөөлөл 50 иргэн оролцож тулгамдсан асуудлаар санал солилцов.
5. ИНБ-уудын хүсэлтийн дагуу чөлөөт ярилцлага зохион байгуулж, Зохицуулах зөвлөлийн дүрэм, төслийн баг болон ЗДТГ, МЭХ, ИНБ-уудын Зохицуулах зөвлөл хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлав.
6. Төслийн үйл ажиллагааны төлөвлөлтийн дагуу хийгдсэн Суурь судалгааны үр дүнг танилцуулж баталгаажуулах уулзалтанд ИНБ-уудын төлөөлөл, судалгаанд хамрагдсан зорилтот 12 сумын ЗДТГ-ын дарга, багийн Засаг дарга нар, Консерциумын гишүүд, ЗДТГ-ын Хяналт үнэлгээ дотоод аудитын хэлтсийн дарга Н.Бямбадорж, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Хүрэлбаатар нар оролцож Баруун бүсийн Хяналт үнэлгээний ажилтан Д.Бямбацогт суурь судалгааны үр дүнг танилцуулав.