“ГЭГЭЭН МУЗА” ОЛОН УЛСЫН НААДМЫН ГУРВАН НОМИНАЦИД ШИЛДГЭЭР ТОДОРЛОО
594 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Гэгээн муза” олон улсын театрын арван дөрөвдүгээр их наадамд Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид “Өндөр гэгээн” жүжгээр амжилттай оролцож гурван номинацийн эзэн боллоо. Хөгжимт жүжгийн төрөлд шилдэг найруулагчаар “Өндөр гэгээн” жүжгийн найруулагч Н.Наранбаатар, шилдэг эрэгтэй гол дүрийн эзнээр өндөр гэгээн Занабазарын дүрээр Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын жүжигчин Ч.Лхагвадорж, шилдэг эрэгтэй туслах дүрийн эзнээр “Өндөр гэгээн” жүжгийн тойн ламын дүрээр Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын жүжигчин Б.Сандуйжав нар шалгарлаа. “Гэгээн муза” олон улсын наадмыг “Хүүхэд оролцооны бүтээл” болон “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл” гэсэн номинациудаар зохион байгуулж урьдчилсан шалгаруулалтад гадаад дотоодын 50 гаруй бүтээл ирснээс хоёрдугаар шатанд 26 бүтээл шалгарсан байна. Энэ жилийн наадамд ОХУ, Коссова, Хонконг, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон, АНУ, Аргентин, Украйн улсын 300 гаруй уран бүтээлчид өрсөлджээ.

 

2018-05-14 09:29:24