БАЯНХАЙРХАН СУМАНД МОНГОЛ УЛСЫН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР Д.ДАМБИЙН НЭРЭМЖИТ АНХДУГААР ОЛИМПИАД БОЛОВ
709 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймгийн Баянхайрхан сумын уугуул Монгол улсын зөвлөх инженер Дамжингийн Дамба төрөлх сургуулийнхаа 10-12-р ангийн сурагчдын дунд өөрийн нэрэмжит биологи, газарзүйн анхдугаар олимпиадыг  зохион байгууллаа. Тус олимпиадад тэргүүн байр эзэлсэн 10-р ангийн сурагч Б.Бямбаноровыг нэг жилийн сургалтын төлбөрийн тавин хувь болох нэг сая төгрөг, хоёрдугаар байр эзэлсэн 12-р ангийн сурагч Ч.Мөнхзулыг 500 мянгөн төгрөг, гуравдугаар байр эзэлсэн 12-р ангийн сурагч Ч.Лхамсүрэнг 400 мянган төгрөг, дөрөвдүгээр байр эзэлсэн 11-р ангийн сурагч О.Маргадгаравыг 300 мянган төгрөг, тавдугаар байр эзэлсэн 10-р ангийн сурагч Э.Жавзандулам 200 мянган төгрөг, тусгай байр эзэлсэн 10-р ангийн сурагч М.Ганбатыг 150.000 төгрөгөөр тус тус шагналаа. Олимпиад зохион байгуулсан зөвлөх инженер Д.Дамбад сумын удирдлагууд талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүллээ.

 

 

2018-06-05 09:52:31