ӨСВӨР ҮЕИЙН БАРУУН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН АНХДУГААР ТЭМЦЭЭН БОЛОВ
670 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Оюуны спорт буюу шатрын спортыг хөгжүүлэхэд нэлээд анхаарч ажиллаж буй Завхан аймаг өсвөр үеийн баруун бүсийн аварга шалгаруулах шатрын анхдугаар нээлттэй тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Шатрын спортыг хөгжүүлэх, сурталчилах, бүс нутгийн дасгалжуулагчдын туршлага солилцох, өсвөрийн шатарчдын ур чадвар, чансааг нэмэгдүүлэх зорилготой тус тэмцээнд Завхан аймгийн 100 гаруй тамирчнаас гадна Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймгаас 160 гаруй тамирчин, нийтдээ 200 гаруй шатарчин хүүхдүүд оролцож оюун ухаанаа сорьсон юм. Тэмцээнийг зургаан насны ангиллаар зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.

Тэмцээний нэгдсэн дүн гарахад Ховд аймгийн баг тамирчид зургаан алтан медаль хүртэж тэргүүн байр эзэлсэн бол Завхан аймгийн баг тамирчид 16 медаль хүртэж дэд байр, Говь-Алтай аймгийн баг тамирчид гуравдугаар байр эзэлсэн амжилтыг үзүүллээ. Өсвөр үеийн баруун бүсийн аварга шалгаруулах шатрын нээлттэй тэмцээнийг энэ намар дахин зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

 

Б.Оюун-Эрдэнэ

2018-07-09 12:16:33